Хайх

Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна

Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна

Эмэгтэйчүүдийн мөрөөдөл болсон Dr.Oracle брэндийн LED маск

Text: Buro.Retelling


Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил гоо сайхны салбарт багагүй хувь нэмрээ оруулсныг бид мэднэ. Гэвч эдгээр шинэ ололт амжилтуудыг зөвхөн мэргэжлийн арьс арчилгааны үйлчилгээ үзүүлдэг салон, эмнэлгүүдээс хүртэх боломжтой гэж бодож байгаа бол тэр цаг үе аль хэдийнэ ард хоцорчээ. 

LED маскны хэрэглээ 2014 оноос эхлэн Америк болон барууны орнуудад, хэсэг хугацааны дараа Азийн орнуудад нэг оролт нь маш өндөр үнээр хийгддэг салоны үйлчилгээ байв. Харин өнөөдөр гэртээ хэрэглэж болох авсаархан төхөөрөмж болон шинээр мэндэлсэн ба ингэхдээ үнэ нь буурсан ч, арьсанд үзүүлэх нөлөөний хувьд дутахааргүй сайн тул хэрэглэгчид уг төхөөрөмжийг урт хугацааны ухаалаг хөрөнгө оруулалт гэж харж байна. 

Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 1)

LED маск үнэхээр үр дүнтэй юу?

LED гэрлийн эмчилгээ арьсанд гайхалтай нөлөө үзүүлж чаддагийг шинжлэх ухаан бидэнд дэлгээд багагүй хугацаа өнгөрсөн. Жишээ нь улаан туяа нь арьсны нягтшил болон уян хатан чанарыг дэмжиж өгдөг бол цэнхэр туяа нь батганаас үүдэлтэй асуудлыг шийдвэрлэдэг байна. Толигор арьстай болох нь хамгийн энгийн үр дүн хэдий ч илүү чанартай үр дүнг урт хугацаанд тогтмол хэрэглэснээр олж харах болно.

LED гэрэл арьсанд яаж нөлөөлдөг вэ?

Энэхүү гоо сайхны төхөөрөмж нь LED гэрлийн энергийг арьсны гүний бүтцэд илгээдэг байна. Улаан туяа нь арьсан дахь коллагеныг эрчимжүүлж, шинэ эс бүрэлдэх үйл явцыг түргэсгэнэ. Мөн арьсны уян хатан чанарыг дэмждэг тул хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг. Харин цэнхэр туяа нь ашиггүй бактери устгах, ариутгах үйлчилгээ үзүүлдэг учраас батгатай тэмцэхэд тусалж, түүгээр ч зогсохгүй аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэдэг байна.

LED маскыг хэр тогтмол хэрэглэх боломжтой вэ?

Барууны болон Азийн арьсны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 7 хоногтоо 4-өөс хэтрэхгүй, 1 оролт 20 минутаас ихгүй байхыг зөвлөдөг.

LED маскыг зүүхэд өвдөлт мэдрэгдэх үү?

Маскыг хэрэглэх явцад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Харин ч bluetooth чихэвчийн тусламжтайгаар тайвшруулах ая сонсож, өдрийн тань өөртөө зориулах тайван, өндөр үр дүнтэй хормууд өнгөрөх болно.

Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 2)
Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 3)
Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 4)

LED маск үнэтэй боловч яагаад зөв хөрөнгө оруулалт мөн бэ?

Яг одоо зах зээл дээр олон төрлийн үнийн сонголттой LED маскууд байгаа учраас аль нь танд тохиромжтой байх талаар ярилцъя. Мэдээж хямд маскууд маш их байгаа ч баталгаатай эх сурвалжтай орж ирж байгаа, чанартай хөрөнгө оруулалтын тухай ярилцах нь хамгаас чухал.

Жишээ нь 5,990,000 төгрөгийн үнэтэй Dr.Oracle LED Mask-г бүтэн жилийн турш нэг өдөр өнжөөд хэрэглэнэ гэж бодвол нэгж хэрэглээний өртөг 32,800 төгрөг болох юм. Энэ нь адил үр дүнтэй байх мэргэжлийн салоны нэг оролтын өртөгөөс 10 дахин хямд бөгөөд хамгийн чухал нь хувийн хэрэглээ учир эрүүл ахуйн шаардлагад тань нийцнэ.

Dr.Oracle LED маскны давуу тал

Бусад LED масктай харьцуулахад нүүрний арьсанд хамгийн ойр буюу 2 см-н зайнаас эмчилнэ. Энэ нь LED гэрлийн арьсанд үзүүлэх нөлөө хамгийн өндөр байх зай болно.

Ихэнх LED маск 40-1000 гаруй ширхэг гэрэлтэй байдаг бол Оракл брэндийн маск нь 4471 ширхэг гэрэлтэй. Энэ нь нүүрний арьсны бүх хэсэгт очиж үйлчлэх давуу талтай ба үр дүнг нэмж өгөх юм.

Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 5)
Гэртээ хэрэглэдэг LED маскууд үнэхээр үр дүнтэй юу? Мэргэжилтнүүд хариулж байна (фото 6)

Нүүрний арьсанд үйлчилгээ үзүүлэхээс гадна толгойн хэсгийн LED нь үс уналтын эсрэг эмчилгээ болон үс ургалтыг дэмжих үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. Зөвхөн толгойн хэсэг нь гэхэд 477 ширхэг гэрэлтэй тул хуйхны арчилгааг төгс хийж өгөх юм.

Үүгээр зогсохгүй, тусгай application ашиглан тохируулгаа хийхийн хажуугаар зүүх явцдаа дуудлага авч болдог нь ажил хэрэгч эмэгтэйчүүдийн цагийг хэмнэх чухал үзүүлэлт болдог байна.

FDA буюу Food and Drug Administration баталгаажсан уу?

Энэ нь хүн, мал эмнэлгийн эм, биологийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий олон улсын байгууллага юм. Товчхондоо FDA баталгаажсан бүтээгдэхүүн гэдэг нь олон улсын түвшинд баталгаатай, үр дүнтэй, хүний биед хор нөлөө үзүүлэхгүй гэсэн үг ба Dr.Oracle LED маскны хувьд FDA баталгаажсан таван төрлийн гэрлийг ашигладаг.

Dr. Oracle Mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, E Mart худалдааны төв, 2 давхар; Шангри-Ла Молл, 2 давхар

Утас: 77181199, 88880169

Facebook хаягаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Instagram хуудас: dr.oracle_mn

Вебсайт: www.oraclecosmetic.mn

цааш үзэх