Үсээ бүр ч богино тайрахад тань урам зориг өгөх алдартнуудын боб тайралт
2019 онд бүх илүүдэл ачаагаа хаян өөрийгөө хөнгөвчлөхийг бид уриалж байна. Ачаа гэдэг үгээр бид таны магадгүй өсвөр наснаасаа хойш нэг ч өөрчлөөгүй тэрхүү нэгэн хэвийн урт үсийг хэлж байгаа билээ. Урт үст Рапунцелиуд бүгд маргаангүй маш эмэгтэйлэг бөгөөд үзэсгэлэнтэй хэдий ч яг одоо 90-ээд оны богино боб тайралт эргээд бидний сэтгэлийг булааж эхэллээ. Friends цувралын Рейчэл болон жүжигчин Дрю Бэрримор, Вайнона Райдер нарын тухайд үед хит болж байсан богино үс шинэ мянганыхны дунд бага зэргийн өөрчлөлттэйгөөр эргэн иржээ. Тодруулбал Дуа Липа, Ирина Шейк, Нина Добрев болон бусад одоо цагийн олон алдартнууд эрүү шүргэсэн, тэгш үзүүртэй тайралт сонгож байна. Дээрх зургуудаас урам зориг аван та ч бас шинэ тайралт туршаад үзээрэй.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт