Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Хамгийн догь цэцэгчин @mrflowerfantastic

Долоо хоногийн онцлох Instagram: Хамгийн догь цэцэгчин @mrflowerfantastic

Пүүз, пицца мэт харагдах цэцгийн баглаа урладаг залуу

Text: Buro.Mongolia


Air Jordan загварын пүүз, Snapchat-ийн лого, пицца мэт харагдах цэцгийн баглаа урладаг @mrflowerfantastic Instagram хуудсыг үзсэн даруйд энгийн цэцгийн баглаа улиг болсон зүйл мэт санагдаж, цэцэг чимэглэлийн урлагт ч бас поп соёл, гудамжны загвар нөлөөлж буйг харах боломжтой. 

Mr.Flower Fantastic буюу MFF хэмээн өөрийгөө нэрлэсэн цэцэгчин залуу жинхэнэ нэр болон нүүр царайгaa олноос нууцалдаг. Гэсэн ч түүний уран бүтээл олны таашаалд нийцэж Instagram хуудаснаа аль хэдийн 61 мянга гаруй дагагчтай болжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд нэгдээд ердөө хагас жил болж байгаа ч Complex сэтгүүл болон Nike, Off-white зэрэг брэндүүдтэй хамтран ажилласан байна.

MFF багадаа ээжийнхээ цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд туслан, цэцэг тарих тухай мэдлэгийг олж авчээ. Түүний найзууд эрэгтэй хүүхэд байж цэцэг тарилаа хэмээн шоолдог байсан ч тэрээр энэхүү хоббигоороо бахархдаг байж.

MFF ихэвчлэн пүүз, бургер, пицца болон эможи зэрэг поп соёлыг харуулсан зүйлсийг цэцгийн баглаа болгон хувиргадаг. Учир нь эдгээр нь түүний хамгийн дуртай зүйлс ба дуртай зүйлээ ажилтайгаа холбох нь түүний бүтээлийг илүү амьтай, сүнслэг болгодог хэмээн MFF хэлжээ. Түүний хувьд нэг цэцгийн баглааг хийхэд долоо хоногийн хугацааг зарцуулдаг ба юу юунаас илүү бэлтгэл ажил хамгийн чухал болохыг онцолсон юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

цааш үзэх