Патти Смит намтар номынхоо үргэлжлэлийг гаргажээ
Дуучны амьдралын тухай илүү ихийг
"Зүгээр л хүүхдүүд" нэртэй Патти Смитын номын нэгдүгээр хэсэг нь дэлхийгээр сая сая хувь түгж бодит амьдралаас сэдэвлэн бичсэн зохиолын төрөлд Америкийн Үндэсний номын шагнал хүртсэн билээ. Уг номондоо Патти Смит амьдралыг нь өөрчилсөн гэх зурагчин Роберт Мэпплторнтой холбоотой харилцааныхаа тухай бичжээ. Тэр үед Патти Смитэд ямар ч карьер, төлөвлөгөө байхгүй, зөвхөн Нью-Йорк дахь анхны өдрүүд нь л эхэлж байж. Мэпплторн тэр хоёрын дурлал, нөхөрлөл, мөн хөгжимчид, зураачид, яруу найрагчидтай холбоотой дараалсан түүхүүд Патти Смитийн хувийн ертөнцийг 1970-аад оны шуугиант амьдралтай холбосон сонирхолтой түүхүүдийг өгүүлсэн байна.
M Train (М Галт тэрэг) гэж нэрлэгдсэн хоёрдугаар хэсэгт аяллууд, төлөвлөгөөнүүд, тоглолтууд, мөн хөгжимчин нөхөр Фред Смиттэй өнгөрүүлсэн амьдралынхаа тухай тэр бичжээ. Америк хэвлэлтийн хавтсан дээрх бодлогоширсон байдалтай зургаа Патти Смит Гринвич Виллаж дахь өөрийн дуртай Ino Cafe & Wine Bar гэдэг газрыг хаахын өмнөх өдөр даруулжээ. Ном ирэх аравдугаар сард худалдаанд гарна.