Хайх

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай

Хүн бүрт зориулсан орчин үеийн хөтөч

Text: Buro.Mongolia


Зураг:

Цар тахлын үед хүн бүрт ямар нэгэн байдлаар тусламж, урам зориг хэрэг болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ та зогсоо зайгүй өөрийгөө хөгжүүлдэггүй бөгөөд ийм төрлийн контентод бага зэрэг үл итгэдэг үү? Тэгвэл хөмсгөө өргөн эргэлзэхээсээ өмнө доорх номуудыг уншаад үзээрэй. Олон жилийн өмнө хэвлэгдэн, цаг хугацаагаар батлагдсан бүтээлүүдээс эхлээд цоо шинэ хөтчүүд гээд хүн бүрийн хэрэгцээнд тохирох таван номыг бид онцолж байна. Магадгүй та бодлоо өөрчилж, цоо шинэ өнцгөөс бүхнийг харах ч юм билүү?

THE ASTROLOGY FIX: A MODERN GUIDE TO COSMIC SELF CARE: FOR THE MODERN MYSTIC

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай (фото 1)

Хорвоо ертөнцийн агуу хүчинд итгэдэг хүн бүрт зориулсан одон орон судлалын ном. Тереза Чангийн бичсэн "The Astrology Fix: A Modern Guide To Cosmic Self Care" нэртэй энэхүү ном нь өөртөө туслах хэрэгсэл болоод зогсохгүй оюун санааны дэлгэрэнгүй хөтөч юм. Тереза Чанг зурхайн ордны зан араншингийн талаар дэлгэснийхээ дараа амьдралыг тань өөрчлөх 50 гаруй арга барилыг танилцуулах болно. Жишээ нь хонины ордныхонд зориулсан урам зориг өгөх дадлуудаас эхлээд ихрийн ордныхны инээмсэглэлийн увдис, арслангийн ордод төрсөн хүмүүсийг өөртөө итгэлтэй харагдуулах пооз, шархалсан зүрхийг эдгээх хөөстэй ванн хүртэлх олон хэрэгтэй мэдээлэл энд бий. Асуудлын шийдэл нь логикоос гадуур оршиж байгаа гэдэгт итгэдэг хүмүүст энэ ном нь гараг ертөнцийн хөтөч болно.

EVERYTHING IS FIGUREOUTABLE: FOR THE ONE WHO'S ALWAYS BUSY

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай (фото 2)

Хүн бүрт хэзээ ч зогсдоггүй, үргэлж хөдөлмөрлөдөг танил байдаг гэдэгт итгэлтэй байна. Яг ийм хөдөлмөрч хүмүүст Мари Форлеогийн бичсэн, The New York Times-ын бестселлер "Everything Is Figureoutable" ном яг тохирно. Уг номыг Опра Уинфри, Шерил Стрэйд нар өндрөөр үнэлсэн байгаа. Амбицтай, бүтээлч хүмүүс ч заримдаа асуудалд ордог бөгөөд бүх зүйлд хариулт байдаг гэсэн зарчмыг ухамсарлаж чадвал асуудлаа шийдэж болно. Жишээ нь эерэгээр сэтгэж, үүрэг даалгавраа гүйцэтгэж чадах алхмуудад хуваан, төгс төгөлдөрт тэмүүлэхийн оронд ахиц бүрийг үнэлэх зэрэг маш хэрэгтэй зөвлөмжүүдийг өгсөн байгаа.

THE 7 HABITS OF HIGHLY EFFECTIVE PEOPLE: FOR THE ONE CHANGING CAREER

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай (фото 3)

Стивен Р. Ковигийн асар амжилттай "The 7 Habits of Highly Effective People" нэртэй ном энэ жил 30 жилийнхээ ойг тэмдэглэн, шинэчлэгдэн гарсан байна. Ерөнхийлөгч, CEO, багш, эцэг эх нарын амьдралыг өөрчилсөн энэхүү ном нь амжилтын жорыг асуудал шийдвэрлэх долоон хялбар (харьцангуй) зарчимд шилжүүлсэн юм. Үр дүнтэй гэдэг нь батлагдсан энэхүү номыг урам зориг авахыг хүсэж буй найздаа өгөөрэй. Сонирхуулахад Ариана Хаффингтон тус бүтээлийг санал болгож байсан билээ. Танд өөр баталгаа хэрэгтэй гэж үү?

THE ENERGY EQUATION: FROM THE NAKED APE TO THE KNACKERED APE: FOR THE BURNT-OUT ONE

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай (фото 4)

2020 оны дараа хүн бүр хамаг эрч хүчээ шавхсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та босож, юу ч хийх эрч хүчгүй болж, хамаг тамир тэнхээгээ алдсан бол "The Energy Equation: From The Naked Ape To The Knackered Ape" номыг туршаад үзээрэй. Английн NHS (National Health Service) эрүүл мэндийн байгууллагын эмч Сара Майхилл болон түүний экс өвчтөн, редактор Крэйг Робинсон нарын бичсэн уг ном нь архаг ядаргааны хам шинжтэй хүмүүсийг хамарсан судалгаанууд дээр төвлөрчээ. Эрүүл байх талаар маш ойлгомжтой байдлаар өгүүлэхийн зэрэгцээ хэрхэн үргэлж эрч хүчтэй байх тухай зөвлөсөн дэлгэрэнгүй хөтөч гэж тодорхойлж болно.

THE POETRY PHARMACY: FOR THE ONE WHO HATES SELF-HELP

Өөртөө анхаарал халамж тавихыг хүсвэл эдгээр номуудыг уншаарай (фото 5)

Хэрвээ та энэхүү жагсаалтыг энд хүртэл уншсан бол магадгүй та яг хэрэгтэй зүйлээ олсон байж мэдэх юм. Хэрвээ та зүрхээ шархлуулж, ганцаардаж, ямар ч зориггүй болж, итгэл найдвар тань тасарч эсвэл бүр эго тань давамгайлж байвал энэхүү яруу найргийн ном нь танд тайтгарал өгч, та зөвхөн ганцаараа ийм зүйлсийг мэдрээгүй гэдгийг ойлгуулна.

Энэхүү нийтлэл нь хамгийн анх 2021 оны нэгдүгээр сарын 5-нд BURO. London вебсайт дээр нийтлэгдсэн болно.

цааш үзэх