
Анхаарлын төвд: Sinners киноны амжилт үргэлжилсээр байна
Найруулагч Райан Куглерын шинэхэн бүтээл
Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн сонирхолтой бөгөөд аймшигтай цус сорогчийн тухай бүрэн хэмжээний кино хэмээн нэрлэгдээд байгаа Sinners нээлтээ хийсэн өдрөөсөө хойш ашиг орлогоороо Box Office-ийг тасралтгүй тэргүүлсээр байна. Тодруулбал, тус бүтээл нь нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 45 сая ам.долларын ашиг олсон нь эхний долоо хоногтойгоо харьцуулахад ердөө 6%-ийн уналттай байжээ. Энэхүү үйл явдал нь кино урлагийн түүхэнд ховорхон тохиох амжилтын нэгээр бүртгэгдсэн ба франчайз бус атлаа баярын улиралд ч гараагүй байж ийнхүү амжилттай байгаа нь үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаад байгаа юм.
Мэдээж Sinners-ийн гайхалтай амжилтад гол дүр бүтээсэн жүжигчид болон киноны зохиол нөлөөлсөн нь гарцаагүй. 19-р зууны төгсгөлд, нууцлаг уур амьсгалтай нэгэн жижиг хотод өрнөх аймшигт түүхийг өгүүлэх тус кинонд жүжигчин Майкл Б.Жордан хоёр дүрд буюу ихэр ах дүүсийн дүрийг бүтээсэн гэдгээрээ онцлог болжээ.
Кино шүүмжлэгчдийн таамаглаж буйгаар, хүчирхэг найруулга, өвөрмөц зохиол, жүжигчдийн гайхамшигтай тоглолт зэрэг нь Sinners киног ирэх Оскарын наадамд нэр дэвших магадлалтай болгож байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт