Хайх

Антонио Бандерас Жанни Версачегийн дүрд тоглоно

Антонио Бандерас Жанни Версачегийн дүрд тоглоно

Дизайнерын түүх

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Антонио Бандерас Данийн кино найруулагч Билле Аугустын шинэ кинонд тоглоно

Оскарын болон Канны кино наадмын шагналын эзэн болж байсан найруулагч Билле Аугуст италийн алдарт дизайнер, Versace загварын ордны үүсгэн байгуулагч Жанни Версачегийн амьдралын тухай кино хийхээр болжээ. Энэхүү киноны гол дүрд одоо 55 настай Антонио Бандерасыг тоглуулахаар болсон ба зураг авалт энэ оны арванхоёрдугаар сард Милан хотод эхлэх юм. Үүний дараа зураг авалтын баг Жаннигийн төрсөн хот болох Режо-Калабрия болон Майами хотод киноны зургийг авна. Эргэн сануулахад, Версаче Майами хот дахь өөрийн гэрийн үүдэнд буудуулж нас барсан билээ. Одоогийн байдлаар тус киноны үйл явдлын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. Тэр ч бүү хэл Версачегийн гэр бүл энэхүү бүтээлийг батламжлаагүй байгаа ба кино зохиолыг тэдний оролцоогүй бичжээ. Тиймээс Билле Аугустын шинэ киног үнэн зөв мэдээлэлтэй намтар кино гэхээсээ илүүтэй уран бүтээл талаас нь хүлээн авах нь зүйтэй болов уу.

цааш үзэх