Хайх

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

“Freaky Friday” киноны хоёрдугаар анги гарна

Text: Buro.Mongolia


2000-аад оны кинонууд дахин давтагдашгүй хийц, өөрийн гэсэн өнгө аясаараа онцгойрч олон дахин үзсэн ч уйдамгүй, сонирхолтой байдаг гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Тэдгээр бүтээлүүдийн нэгэн жишээ болох “Freaky Friday” кино 20 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Нэгэнтэйгээ үргэлж үл ойлголцох ээж охин хоёрын сүнс гэнэтийн байдлаар солигдож буй талаар хөгжилтэй түүхийг өгүүлэх уг кино нь ердөө 26 сая ам.доллароор бүтсэн ч 160 сая ам.долларын ашиг орлогыг олж кино талбарт тэсрэлт хийж байсан түүхтэй. Тэгвэл киноны үргэлжлэл анги буюу "Freaky Friday 2" хийгдэхээр болсныг Disney-ээс албан ёсоор мэдэгдлээ.

Киноны гол дүрүүдийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд жүжигчин Жейми Ли Кертис, Линдси Лохан нараас гадна “Pink Slip” хамтлагийн гишүүдийн дүрийг бүтээсэн жүжигчин Кристина Видал, Хейли Хадсон нар эргэн ирэх болно.

Линдси Лохан энэ талаар “Жейми бид хоёр хоёулаа дараагийн анги бүтээх тал дээр нааштай хандаж байгаа тул үлдсэн зүйлсийг Disney болон кино багийнхны гарт үлдээе. Бид хүмүүс үзээд үнэхээр чин сэтгэлээсээ биширч, магтахаар кино хийхийг зорьж байна” гэсэн бол Жейми Ли Кертис дараагийн ангид "хөгшин, халуухан" эмээгийн дүрийг бүтээхийг хүсэж байгаа гэдгээ илэрхийлээд амжжээ.

Шинэхэн ангийн гарах хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч продюсер Эндрю Ганн “Зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас өмнө үргэлжлэл ангийн ноорог зохиолыг бид уншиж амжсан. Нэгэн нууцыг дэлгэхэд зохиолч маань үнэхээр гайхалтай санааг бодож олсон байсан шүү” хэмээжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх