Хайх

Ван Даммын тоглосон шинэ цувралын тизер трейлер

“Jean-Claude Van Johnson”

Text: Бюро 24/7


Зураг:

Жан-Клод Ван Дамм гол дүрд нь тоглож, Ридли Скотт гүйцэтгэх продюсероор нь ажилласан шинэ цувралыг Amazon компани бүтээжээ

"Jean-Claude Van Johnson" нэртэй энэхүү инээдмийн цувралд Ван Дамм бараг л өөрийнхөө дүрд тоглодог. Тэрээр нэгэн цагт маш алдартай байсан кино од ба тулааны урлагийн мастер юм. Гол нь Жан-Клод Ван Жонсон алдартай кино жүжигчин байхдаа зураг авалтаас гадна, Жонсон гэх код нэрээр янз бүрийн нууц даалгавар биелүүлдэг байжээ. Тэгэхдээ одоо бол энэ бүх зүйл ард хоцорсон. Жонсон одоо тэтгэвэртээ гарсан хэдий ч дахин даалгавар биелүүлэх хэрэг гарна.

Тус цувралын найруулагчаар Питер Атенсио ажилласан байна. Тэрээр өмнө нь "Keanu" ба "The Last Man on Earth" зэрэг кинонуудыг хийж байсан юм. "Jean-Claude Van Johnson" цувралын туршилтын анги (pilot) өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн байгаа. Хэрэв тус анги өндөр үнэлгээ авч чадвал дараа, дараагийн ангийг хийх болно.

Ван Даммын тоглосон шинэ цувралын тизер трейлер (фото 1)

цааш үзэх