Хайх

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино

Анжелина Жоли, Жаред Лето ба бусад

Text: Buro.Mongolia


Саяхан Леонардо ДиКаприогийн бүтээсэн “Before the Flood” гэх дэлхийн дулаарлын тухай өгүүлсэн баримтат кино гарсан билээ. Тэгвэл одоо алдартнуудын бүтээсэн эсвэл тэдний оролцсон бусад баримтат кинонуудыг эргэн нэг санацгаая

"One Life" болон Дэниэл Крэйг (бас олон эгдүүтэй амьтад)

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино (фото 1)

"One Life" бол дэлхий ертөнцийн тухай өгүүлэх баримтат кино бөгөөд байгаль орчинтойгоо зохицож амьдрах ёстой гэсэн гол утга санааг агуулдаг. Дэниэл Крэйг баримтат киног баяр баясгалантайгаар хүүрнэж байгаа нь Snoop Dogg-оос ч илүү өөртөө итгэлтэй сонсогдоно. Жишээ нь Дэниэл Крэйг цөгөрцөг гэх шавьжийг идэж буй хамелеоныг хараад "Амттай юм!" хэмээн тайлбарлаж байна.

"The Doors: When You're Strange" ба Жонни Депп

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино (фото 2)

Жонни Депп үргэлж рок хөгжимд татагдаж байдаг. Тухайлбал тэр өнгөрсөн жил Элис Купер ба Жо Перри нартай хамтарч "The Hollywood Vampires" гэдэг хамтлаг байгуулж, одоо Америк даяар аялан тоглолтоо хийж байгаа. Үүнээс зургаан жилийн өмнө Депп The Doors хамтлагийн тухай баримтат киног хүүрнэж байсан юм. Тэгэхдээ Жонни Деппийн уншиж байгаа текст яг л тус хамтлагийн дуучин Жим Моррисоны үйлдсэн хамгийн шуугиантай хэргүүдийг жагсаасан Wikipedia-гийн нийтлэл шиг санагдах болно. "The Doors: When You're Strange" баримтат киноны үйл явдалд The Doors хамтлаг үүсгэн байгуулагдахаас эхлээд тарах хүртэл түүхийг харуулна. Ямартаа ч Жонни Деппийн хоолойг сонсохыг хүсвэл үзэж болно шүү.

"A Place in Time" ба Анжелина Жоли

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино (фото 3)

Энэхүү баримтат кино нь Анжелина Жолигийн найруулсан анхны бүтээл юм. Киноны үйл явдалд өнчин хүүхдүүд болон дүрвэгсдийн амьдрал гарна. "A Place in Time" кинонд Энн Хэтэуэй, Жуд Лоу, Николь Барре, Хилари Суэнк нар оролцсон байгаа. Энэхүү киноноос бид хүмүүс бие биедээ тусалж, дэлхий амар амгалан байх ёстой гэсэн утга санааг харах болно. Нэг үгээр хэлбэл тэр чигээрээ Анжелина Жолигийн стильтэй кино юм.

"Artifact", Жарет Лето ба харгис шоу бизнес

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино (фото 4)

Жаред Лето энэ киног Барталамео Каббинс гэх нэрээрээ найруулсан юм. Их Британийн Virgin дуу бичлэгийн компани 2008 онд Жаред Летогийн "30 Seconds to Mars" хамтлагийг товлосон хугацаандаа гурав дах цомгоо гаргасангүй гэж шүүхэд өгсөн байдаг. Тэд хамтлагаас 30 сая доллар нэхэмжилсэн юм. Хэдийгээр хоёр тал нэг жилийн дараа эвлэрч, хэргийг хаасан ч Жаред Лето хэргийг үүгээр дуусгасангүй. Тэрээр 2012 онд мөнгө, шунал болон шоу бизнесийн хатуу амьдралыг харуулсан баримтат кино хийжээ. Хэрэв та хөгжмийн ертөнцөд карьер хийхийг хүсч байвал энэ киног заавал үзээрэй.

"The Pervert's Guide to Cinema" болон Славой Жижек

Зөвхөн ДиКаприо ч биш: Алдартнуудын таван баримтат кино (фото 5)

Хэрэв та Титаникийн завин дээр живж буй ДиКаприогийн хажууд философич Славой Жижекийг олж харвал битгий гайхаарай. Энэ бол зураг авалтын нэг хэсэг юм. Жүжигчин Рэйф Файнсын дүү Софи Файнсын найруулсан энэхүү баримтат кино нэлээд психоделик хэв маягтай болжээ. Баримтат киноны үйл явдалд Славой Жижек Холливүүдын алдартай зураг авалтын талбаруудаар аялахын зэрэгцээ марксизм, капитализм болон өндгөн шокаладны метафизик агуулгын талаар эргэцүүлнэ. Жишээ нь Славой Жижек "A Clockwork Orange" киноны Алекстай хамт "Korova" сүүний бааранд орж, "Blue Velvet" киноны Фрэнк ба Дороти нарын хурьцал үйлдэж байгааг ажиглаж, эсвэл "Coca-Cola"-ны сурталчилгаанд элсэн цөлөөр тэнүүчилнэ. "The Pervert's Guide to Cinema" баримтат кинонд Славой Жижек инээдтэй словен аялагаар ёс зүй, гоо сайхны баримтлал, психоанализын талаар эргэцүүлэх нь бүр ч хөгжилтэй харагдана.

цааш үзэх