Хайх

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй

Киноны тухай бус

Text: Евгений Тихонович


Зураг:

Crocus City дэх хоёрдах Nobu рестораны нээлтийг тохиолдуулан Роберт Де Ниро Москвад айлчилжээ. Бид домогт жүжигчинтэй уулзах боломжийг алдалгүй түүнээс асуух асуултаа бэлдэн уулзлаа

Роберт Де Ниротой ярилцлага хийх болсон нь амар даалгавар биш байлаа. Бидэнд 15-20 минутын ярилцлага хийх хугацаа өгсөн ба Де Ниро сэтгүүлчдийн асуултад маш цөөн үгээр хариулж байсан юм. Түүний амьдралын 72 жилийн 53 нь кино карьерт өнгөрсөн. Тэр ихэнхидээ гол дүр бүтээж, байж болох бүх л шагналыг хүртсэн болохоор киноны талаар ярилцахаас илүү түүний хувийн амьдрал болон бизнесийн талаар асуулаа. 

Та Москвад жүжигчин гэхээс илүү бизнесмен гэдгээрээ ирсэн. Таны амьдралд бизнес ямар дүр бүтээж байна вэ?

Миний амьдралын нэг хэсэг гэж хэлж болно...

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй (фото 1)

Та хамгийн анх хэрхэн ажиллаж мөнгө олж байсан бэ?

Би залуу байхдаа шуудангийн ажил хийдэг байлаа. Хаягаар уут хүргэж өгнө. Тэр үед л мөнгө олж эхэлсэн. Харин киноны хувьд гэвэл Брайан Де Пальмагийн The Wedding Party кинонд тоглосноор анхны цалингаа авч байсан. Тэр үед би 21 хүрээгүй дөнгөж 19 настай байсан учраас ээж миний өмнөөс гэрээ хийж билээ. Тэгэхэд долоо хоногийн 50 долларын хөлстэй байсан юм.

Таны бизнесийн хамтрагч Нобу Мацухиса мөн зураг авалтын талбайд гарч байсан. Танд тэр жүжигчний хувьд хэр санагддаг вэ?

Нобу энэ тал дээрээ сайн. Тэр Mistress кинонд тоглосон ч түүний орсон хэсгүүдийг хасчихсан. (Инээв.) Гэвч Нобугийн жүжигчний ур чадвар Мартин Скорсезийн найруулсан Casino кинонд гарсан. Түүнд үнэхээр жүжигчний авьяас байдаг юм.

Та гал тогоонд яг л Нобу Мацухиса камерны өмнө байдаг шиг өөртөө итгэлтэй байдаг уу?

Үгүй, би хоол хийдэггүй. Надтай хамт бизнес эрхэлдэг залуус үүнийг илүү сайн хийдэг.

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй (фото 2)

Ноён Де Ниро, та бараг зуун кинонд тоглосон жүжигчин мэргэжлийнхээ талаар нэг мөр болгож ойлгосон зүйл бий юу?

Юу ч ойлгодоггүй. Xэр их юм сурна төдий чинээ их асуудал гарч ирдэг.

Таны амьдралд "Энэ л жинхэнэ амжилт, алдар нэр бас эндээс буцах зам үгүй" гэдгийг ойлгосон үе байсан уу?

Ийм үе магадгүй "Загалмайлсан эцэг 2" кино гарсны дараа ирсэн байх. Би энэ кино гарахаас өмнө жүжигчний ирээдүйдээ маш их санаа зовж байсан. Түүнийг олж авахын тулд маш их хичээх хэрэгтэй. Одоо ч гэсэн хүмүүс гудамжинд намайг танихгүй үе байдаг.

Та хэвлэлд үг цөөнтэй байдаг. Өөрийн зүгээс сэтгүүлчдэд хэрхэн ханддаг вэ?

Үг цөөнтэй? Намайг энэ томьёололд сэтгэл хангалуун байна гэж хүлээж аваарай. (Инээв)

Мэдээ уншдаг уу?

Тийм ээ, мэдээ уншдаг.

Юу сонирхдог вэ? Улс төр үү?

Надад дэлхий даяар юу болж байгаа нь сонирхолтой байдаг. Дэлхийн мэдээний тойм.

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй (фото 3)

Өнөөгийн нийгмийн юунд та хамгийн их санаа зовж байна?

Дайн, зэвсэгт мөргөлдөөн. Намайг залуу байхад би энэ бүх үйл ажиллагааг ажигладаг байсан. Харин одоо хөгширсөн хойно минь ч дайн байлдаан зогссонгүй. Ойрхи дорнодод дайн болж, хүмүүс үүнийг зогсоох талаар идэвхитэй хэлэлцэж байгаа ч ямар нэгэн арга бодож олох хэцүү. Олон улс хоорондын дайныг зогсоох нь Нью-Йорк, Лос-Анжелес эсвэл Чикаго хотуудын үймээнийг зогсоохтой нэг их ялгаагүй. Энд тэндгүй л ашиг сонирхлын төлөөх дайн болж байна. Яаж энэ бүгдийг зогсоох вэ? Харамсалтай нь би мэдэхгүй байна.

Одоо амьдралд хамгийн чухал зүйлс юу вэ?

Миний гэр бүл, миний хүүхдүүд. Тэд хамгийн эхэнд байдаг.

Тэдэнтэй цуг цагийг их өнгөрөөдөг үү?

Тийм ээ, маш их.

Биe мах бодын хувьд тав тухыг мэдрэхэд хэр их зүйл хэрэгтэй вэ?

Ер нь маш бага. Миний хувьд энэ бүгд энгийн байдаг. Жишээ нь хувцас сонголт. Өглөө босоод гарт тааралдсан юмаа өмсөөд л цааш явна. Хэрэв гангалах хэрэг гарвал би гангалдаг. Би ер нь илүү зүйлд дургүй. Бага идэж, спортоор их хичээллэдэг.

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй (фото 4)

Харин Холливүүдийн оддын амьдралын хувьд? Дарвуулт завь, онгоц болон бусад зүйлс?

Би тиймэрхүү зүйлсэд дуртай. Үүн дээр худал хэлж чадахгүй. Гэвч би энэ бүх тансаглалыг зөвхөн өөртөө биш харин гэр бүлдээ зориулахыг хүсдэг. Хэрвээ аль нэг тийшээ ганцаараа нисэхээр болвол энгийн суудлын тасалбар худалдаж авна.

Та залуу үеийнхний тухай юу гэж боддог вэ? Энэ нь таныг урамшуулдаг уу?

Залуу жүжигчид, сонирхолтой зүйл бүтээдэг, ухаалаг сайхан хүмүүс. Тэд намайг яриангүй урамшуулдаг. Орчин үеийн технологи болон харилцаа холбооны тусламжтайгаар залуус өнөөгийн дэлхий дахины асуудлыг даван туулж чадаж байгаа гэж найдаж байна. Технологийн хурдацтай хөгжлөөр олон зүйлс илүү ойлгомжтой болж, хүмүүс ойртож, аливаа асуудлыг шийдэхэд хялбар болж байгаа.

Та өөрийн насны талаар юу боддог вэ?

Би заримдаа өөрийгөө маш залуухнаар мэдэрдэг ч яг үнэндээ хэдэн настайгаа мөн ойлгодог. Надаас тодорхой эрч хүч шаардах ажлуудаа төлөвлөдөг.

Та хүмүүсийн юуг илүү үнэлдэг вэ?

Надад эргэн тойрныхондоо анхаарал тавьдаг, байгаа байдлаасаа илүү ухаантай харагдах гэж хичээдэггүй, их зантай биш хүмүүс таалагддаг.

Танд бардам зан хэр танил санагддаг вэ?

Мэдээж танил! Бардам зангүй хаачих вэ.

Ингэхэд та тоо томшгүй их шагналаа хаана хадгалдаг вэ? Гэртээ тавиур дээр хадгалдаг уу?

Зарим хэсэг нь манай гэрт, харин зарим нь миний төлөөлөгчдөд байдаг.

Роберт Де Ниро: Одоо ч гэсэн намайг хүмүүс гудамжинд танидаггүй (фото 5)

цааш үзэх