Buro 24/7 Playlist: Монголын Дизайнеруудын Нэгдсэн Холбооны анхдугаар загварын шоуны хөгжим
Тайзны хэмнэлийг танд
Монголын Дизайнеруудын Нэгдсэн Холбоо буюу MDU-гийн зүгээс зохион байгуулсан анхны загварын шоу өнгөрсөн долоодугаар сарын 8-нд амжилттай болж өнгөрсөн билээ. Тиймээс бид энэ удаагийн хөгжмийн жагсаалтаар эрч хүчтэй загвар өмсөгчдийн алхааг чимж байсан дуу хөгжмүүдийг нэгтгэн хүргэж байна.
Дашрамд дурдахад өнөөдөр буюу долоодугаар сарын 22-нд Шангри-Ла Малл их дэлгүүрт дөрвөн дизайнерын шинэ цуглуулгуудыг нэг дор худалдаалах бутик дэлгүүр нээгдэж байгаа. Тэгэхээр Бюро 24/7-гийн тоймоор та анх зургийг нь харсан дөрвөн маркийн цуглуулгыг өөрийн биеэр үзэж, таалагдсан загвараа худалдан авч болох юм шүү.
Michel & Amazonka
Queen Fashion house
Monalun
Muse Art House
DJ Билигүүдэйгийн загварын шоуны үеэр тоглуулсан дуунууд