Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist
1960-90-ээд оныг эргэн дурсацгаая
Энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтыг Vibe fm 105.5-ын хөтлөгч Жефф Фразер танд санал болголоо.
At Last- Etta James
Шүлгээрээ хүний сэтгэлийг хөдөлгөдөг, гайхалтай уянгын халилтай энэхүү Этта Жэймсийн дууг маш олон уран бүтээлчид өөрсдийн өнгө аясаар дуулж байсан. Кристина Агулейра болон Бейонсе нарын хувилбарыг заавал сонсож үзэхийг танд санал болгоё.
Superstition- Stevie Wonder
Энэ дууны гайхалтай басс нь сонссон хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөнө. Stevie Wonder маш олон хит уран бүтээлтэй боловч Superstition дуу нь түүний фанк, соул хоёрыг хослуулсан гайхалтай уран бүтээл юм.
I Can't Make You Love Me- Bon Iver (Bonnie Raitt)
Bonnie Raitt энэхүү дууны өмнөх хувилбарыг дуулж байсан ч миний хувьд Bon Iver өөрийн өнгө аясаараа маш гайхалтай болгосон. Дууг төгөлдөр хуурын намуухан эгшиг дээр дуулснаар үг бүр нь хүний зүрхэнд хүрэх болсон. Учир нь энэхүү дууны шүлэг нь сонссон хүнийхээ сэтгэлийн утсыг хөндөж чадах онцгой увьдистай.
Use Me- Bill Withers
Bill Withers болон энэ дуу хоёр хоёулаа РОК.
Rapper's Delight- Sugarhill Gang
Та магадгүй энэ дууг сонсоод хэтэрхий хип хоп байна гэж бодож болох ч хөгжмийн энэ урсгалыг төлөөлж, бидэнд хип хопыг дүрсэлж өгч байгаад нь талархах хэрэгтэй. Энэ дуу л хип хопыг жижигхэн хүрээнээс нь гаргаж, олон хүний сэтгэлийг татаж чадсан анхны бүтээл билээ.
Let's Get It On- Marvin Gaye
Та үүнээс илүү тачаангуй дуу олоход хэцүү л болов уу. Учир нь Marvin Gaye ямар ч усны хувцастай тачаангуй бүсгүйчүүдгүйгээр үүнийг хийж чадсан юм. R&B өнгө аяс болон дуу хоолойны өвөрмөц байдал нь энэ дууг маш олон уран бүтээлчид ковер хийж дуулахад нөлөөлсөн боловч, тэднээс хэн ч эх хувилбартай нь тэнцэх хэмжээнд дуулаагүй юм. Marvin-ы энэ дуу болон бусад уран бүтээл нь R.Kelly зэрэг ирээдүйн олон R&B дуучдын өнгө аяс бий болох эхлэлийг тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Killing Me Softly- The Fugees
1990-ээд онд The Fugees хамтлагийн гурван уран бүтээлчийн туурьвиж байсан R&B, Reggae болон хип хоп уран бүтээлүүд нео соул үед тэсрэлт хийж чадсан юм.
Rosa Parks- Outkast
Rosa Parks-ын шүлэг болон хэмнэл нь хип хоп урсгалын хамгийн тод гялалзсан бүтээлд тооцогддог учраас миний дуртай дууны жагсаалтанд заавал ордог. Түүний бүтээлүүд орчин үеийн дууны өнгө аясыг тодорхойлж, суурийг нь тавьсан билээ.
Paradise City- Guns N Roses
Энэхүү жагсаалтад заавал орох ёстой уран бүтээлч бол Guns`n`Roses юм. Акселийн өвөрмөц, хүчтэй хоолой, Слешийн гитарын ур чадварыг хэн ч давтаж чадахгүй гайхалтай билээ. Sweet Child of Mine, Paradise City эсвэл Welcome to the Jungle дуунуудын аль нэгийг нь та сонсоод л шууд тэднийг таних болно.
London's Calling- The Clash
Би үргэлж л панк урсгалд илүү дуртай байсан ба The Clash бол панк, рок, фанк, рэгги, поп гэх зэрэг бүхий л урсгалд өөрсдийн өнгө аясаараа нөлөөлж чадсан уран бүтээлчид юм.