Хайх

Бюро 24/7 Playlist: Сэтгэл догдлуулах шинэ жилийн дуунууд

Бюро 24/7 Playlist: Сэтгэл догдлуулах шинэ жилийн дуунууд

Шинэ жилийн плейлист

Text: Г.Тэмүүлэн


Нэг л мэдэхэд хүн бүхний хүсэн хүлээсэн шинэ жилийн баяр хаяанд ирж, Улаанбаатар хотод онцгой уур амьсгал бүрдсэн байгааг та анзаарсан уу? Мэдээж хэрэг өвлийн хамгийн чухал баяраар сонгодог дуунуудыг сонсож болох ч бид 2017 онд шинээр гарсан зул сар ба шинэ жилийн сэдэвтэй синглүүдээр энэ сарын плейлистээ бүрдүүлж байна.

Жил бүрийн энэ үеэр дэлхийн алдартай уран бүтээлчид зөвхөн зул сар ба шинэ жилийн баярт тусгайлан зориулсан сингл болон цомгуудыг гаргадаг уламжлалтай. Жишээ нь саяхан дуучин Sia "Everyday is Christmas" нэртэй бүхэл бүтэн цомог танилцуулсан байгаа. Хэрэв танд баярын уур амьсгал хараахан нөлөөлж эхлээгүй байгаа бол Тейлор Свифтийн "New Year's Day" гэх шинэ жилийн дууг сонссоны дараа сэтгэл тань догдолж эхэлнэ гэдэгт итгэлтэй байж болно шүү.

Мөн мэдээж хэрэг "Зул сарын баярын хатан хаан" гэгддэг дуучин Мэрайя Керигийн дуулсан "Lil Snowman" ("All I Want for Christmas is You" анимэйшн киноны дуу) гэх сингл нь сонгодог баярын хэмнэлд бага зэрэг ретро рок-н-ролл өнгө аяс нэмжээ. Дуучин Гвен Стефани ч мөн адил зул сарын баярын сэдэвтэй "You Make It Feel Like Christmas" нэртэй шинэ цомог гаргасан байгаа. Түүний энэхүү цомгоос кантри дуучин Блейк Шелтонтой хамтарсан "You Make It Feel Like Christmas" дуу нь энэ жилийн баяраар заавал сонсох хэрэгтэй уран бүтээл болж байна.

цааш үзэх