Хайх

Фаррелл Уильямсын шинэ клип фэнүүдийх нь видеоноос бүтнэ

Хөгжмийн ертөнц

Text: Б.Амина


Зураг:

Сүүлд дуучин Фаррелл Уильямс фэнүүдээсээ #MyFreedom гарчигтай, эрx чөлөөг илтгэсэн видео хийж цаxим ертөнцөд байрлуулаxыг хүссэн билээ. Удахгүй тэдгээр бичлэг түүний шинэ клип болно

Фаррелл Уильямс 6-р сарын сүүлээр YouTube-д өөрийн шинэ Freedom дууны клипийг цацсан билээ. Уг клип биднийг өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэх зүрхтэй байхыг хүсэн эгшиглэдэг. Дуучин энэ бүтээлдээ "Чиний хаанаас ирсэн, хэн байх, хэр их мөнгөтэй байх огтхон ч хамаагүй. Чи эрх чөлөөг эдлэх эрхтэй" гэж уриалан дуудаж байна.

Энэхүү клип одоог хүртэл олны анхаарлын төвд байгаа бөгөөд Фаррелл Уильямс дахин нэг клип гаргахаар шийджээ. Энэ удаад Фарреллийн шүтэн бишрэгчид гол дүрд нь тоглох бөгөөд та эрх чөлөө дууны шинэчилсэн видеоны нэг хэсэг болоxыг хүсч байвал "Эрх Чөлөө" сэдэвтэй богино бичлэг хийн Flipagram хуудсанд #MyFreedom гарчигтайгаар оруулж болно.

Дашрамд хэлэхэд хоёр жилийн өмнө Фаррелл Уильямсын  гаргасан Happy дууны клип дэлхийн анхны 24 цаг үргэлжилдэг клип болж байжээ.

цааш үзэх