Хайх

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад

Text: Buro.Mongolia


MTV Video Music Awards (VMA) 2023 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, хөгжмийн салбарын шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 2013 оноос хойш VMA-гийн тайзан дээр үзүүлбэр үзүүлээгүй NSYNC хамтлаг гэнэт бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирж үзэгчид болон алдартнуудыг доргиогоод амжжээ. Түүнчлэн дуучин Шакира нийт 10 минутын турш тоглолт хийж, Stray Kids, TXT хамтлагууд өөрсдийн цоглог хэмнэлтэй дуугаараа ая барилаа.

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 1)
MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 2)
Stray Kids
MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 3)

Тус шагнал гардуулах ёслолд дуучин Тейлор Свифт хамгийн олон төрөлд буюу 11 төрөлд нэр дэвшиж есийг нь өөрийн болгож чадсан бол түүний араас SZA зургаан төрөлд нэр дэвшиж “Шилдэг R&B уран бүтээл” төрөлд ялалт байгуулав. Мөн энэ жил гаргасан дуу бүр нь хит болж байсан Ice Spice “Шилдэг шинэ уран бүтээлч”-ээр тодорч, BLACKPINK хамтлаг “Оны шилдэг хамтлаг” шагналыг хүртжээ.

Ялагчдын бүрэн жагсаалттай танилцана уу.

Оны шилдэг видео клип

Тейлор Свифт - “Anti-Hero”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 4)

Оны шилдэг уран бүтээлч

Тейлор Свифт

Оны шилдэг дуу

Тейлор Свифт - “Anti-Hero”

Шилдэг цомог

Тейло Свифт-”Midnights”

Оны шилдэг хамтлаг

BLACKPINK

Шилдэг шинэ уран бүтээлч

Ice Spice

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 5)

Шилдэг хамтарсан уран бүтээл

Karol G, Шакира - “TQG”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 6)

Шилдэг үзүүлбэр

Tomorrow X Together — “Sugar Rush Ride”

Шилдэг поп уран бүтээл

Тейлор Свифт - “Anti-Hero”

Шилдэг хип-хоп уран бүтээл

Ники Минаж - “Super Freaky Girl”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 7)

Шилдэг рок уран бүтээл

Måneskin - “The Loneliset”

Шилдэг альтернатив уран бүтээл

Лана Дель Рей ft. Жон Батист - “Candy Necklace”

Шилдэг Латин уран бүтээл

Anitta – “Funk Rave”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 8)

Шилдэг R&B уран бүтээл

SZA- “Shirt”

Шилдэг K-pop уран бүтээл

Stray Kids- “S-Class”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 9)

Шилдэг найруулга

Тейлор Свифт - “Anti-Hero”

Шилдэг зураг авалт

Тейлор Свифт - “Anti-Hero”

Шилдэг дүрсний эффект

Тейлор Свифт - “Anti-Hero”

Шилдэг бүжиг дэглэлт

BLACKPINK- “Pink Venom”

Шилдэг эвлүүлэг

Оливия Родриго - “Vampire”

MTV VMA 2023 ёслолын ялагчид тодорлоо: Тейлор Свифт, Жон Гүг, SZA болон бусад (фото 10)

Зуны шилдэг дуу

Жон Гүг ft. Latto - “Seven”

Зуны шилдэг шоу

Тейлор Свифт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх