Хайх

Radiohead хамтлагийн шинэ цомог гарлаа

Radiohead хамтлагийн шинэ цомог гарлаа

A Moon Shaped Pool

Text: Бюро 24/7


Хэдхэн цагийн өмнө Radiohead хамтлаг цоо шинэ “A Moon Shaped Pool” нэртэй цомгоо танилцууллаа

Radiohead хамтлагийн цоо шинэ цомгийг тэсэн ядан хүлээсэн олон арван сая хүмүүс өнөөдөр бүгд баяртай байна. Учир нь тэд дөнгөж саяхан "A Moon Shaped Pool" нэртэй цомгоо танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийнхан интернэт дэх бүх мэдээллээ гэнэт "арчиж" хаясан нь удахгүй шинэ цомог гарахын дохио гэж хүмүүс цуурч байсан нь үнэн болж таарлаа. Энэхүү шинэ цомог нь Radiohead хамтлагийн ес дэх бие даасан цомог болж гарч байгаа ба одоогийн байдлаар iTunes болон хамтлагийн вебсайтад худалдаалагдаж байна. Харин CD болон пянз хэлбэрээр  ирэх зургаадугаар сарын 17-нд худалдаанд гарах аж.

A Moon Shaped Pool цомог нийт 11 дуутай бөгөөд өнгөрсөн долоо хоногт Burn the Witch" болон "Daydreaming" нэртэй синглүүд нь цацагдсан байгаа. 

цааш үзэх