Хайх

Radiohead хамтлаг цоо шинэ дуу гаргалаа

Burn The Witch

Text: Buro.Mongolia


Зураг:

Radiohead хамтлаг өчигдөр интернет дэх бүх мэдээллээ устгасан байсан. Тэгвэл өнөөдөр хамтлагийн олон нийтийн сүлжээн дэх хуудаснууд дээр шинэ дуу нь цацагдлаа

Radiohead хамтлаг энэ долоо хоногийг их л хөгжилтэй өнгөрөөж байгаа бололтой. Эхлээд тэд Facebook, Instagram, Twitter хуудаснуудаасаа бүх мэдээллээ устгасан. Харин өнөөдөр хамтлагийн олон нийтийн сүлжээн дэх хаягууд гэнэт "амь оржээ". Radiohead хамтлагийн хуудаснууд дээр "Burn Тhe Witch" нэртэй цоо шинэ дуу нь цацагдсан байна. Энэхүү дууны клипийг анимэйшн хэлбэрээр хийсэн бөгөөд Их Британийн найруулагч Крис Хоупвел клип дээр ажиллажээ. Найруулагчийн хэлсэнээр бол, "Burn Тhe Witch" дууны видеог бүтээхэд 14 хоног л зарцуулсан гэнэ.

Шүтэн бишрэгчид "Burn Тhe Witch"-ийг тус хамтлагийн ес дэх шинэ цомгийн анхны дуу болно хэмээн таамаглаж байгаа юм. Сонирхуулахад, Radiohead хамтлагийн шинэ цомог гарна гэсэн цуурхал өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тархсан билээ.

цааш үзэх