Хайх

Radiohead хамтлаг интернет дэх бүх мэдээллээ устгажээ

Radiohead хамтлаг интернет дэх бүх мэдээллээ устгажээ

Burn the witch

Text: Buro.Mongolia


Зураг:

Radiohead хамтлагийн албан ёсны вэбсайт, Twitter хуудас, тэр ч бүү хэл, 12 000 дагагчтай Facebook хуудас нь ямар ч мэдээлэлгүй болжээ

Одоогийн байдлаар тус хамтлаг цахим ертөнцөөс ул мөргүй алга болно гэсэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ тэд хэд хоногийн өмнө "Шулмыг шатаа, бид таныг хаана амьдардгийг мэднэ" гэсэн үгтэй учир битүүлэг захиа шүтэн бишрэгчиддээ илгээжээ.

Харин хамтлагийн шүтэн бишрэгчид тэднийг шинэ цомгоо гаргах гэж байна хэмээн таамаглаж байгаа юм. Учир нь Radiohead хамтлагийн ес дэх цомог гарна гэсэн цуурхал хөгжмийн салбарт тархаад удаж байгаа. Тус хамтлаг өмнө нь In Rainbows болон King of Limbs цомгуудаа урьдчилан мэдэгдэлгүйгээр гаргаж байсан билээ.

цааш үзэх