Хайх

TLC хамтлаг шүтэн бишрэгчдээсээ шинэ цомогтоо нэр өгөхийг хүслээ

TLC хамтлаг шүтэн бишрэгчдээсээ шинэ цомогтоо нэр өгөхийг хүслээ

Хамгийн сүүлчийн цомог болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Домогт TLC хамтлаг шинэ цомог гаргахаар 2015 оноос эхлэн Kickstarter тавцан дээр санхүүжилт авч эхэлсэн юм. Тэд нийт 430,000 доллар цуглуулж чадсан бөгөөд одоо цомгийн ажил бараг дууссан байна.

Сайхан мэдээ дуулгахад TLC хамтлаг удахгүй гарах шинэ цомогтоо нэр санал болгохыг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ. Энэхүү шинэ цомогт 9-10 дуу орох бөгөөд хамтлагийн хамгийн сүүлчийн цомог болох юм.

"Бидэнд та бүхний тусламж хэрэг боллоо. Шинэ цомгийн нэрний талаар та бүгдийн саналыг сонсмоор байна. Тионн, Чилли нар одоо хүртэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас та бүгдээс урам зориг авахыг хүслээ" гэж TLC хамтлагийн менежер Билл Диггинс Kickstarter тавцан дээр бичжээ. Билл Диггинсийн нийтлэлийн доор сэтгэгдэл хэсэгт хүссэн хүн бүр нэр санал болгох боломжтой.

Анх 1990-ээд оны эхээр үүсгэн байгуулагдсан TLC хамтлаг бол R&B урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. Тэдний хамгийн анхны цомог дэлхий даяар нийт зургаан сая хувь борлогдож байжээ. TLC хамтлаг анх Тионн "Ти Боз" Уоткинс, Розонда "Чилли" Томас ба Лиза "Лефт Ай" Лопес гэдэг гурван гишүүнээс бүрдэж байсан юм. Харамсалтай нь Лиза Лопес 2002 онд автомашины осолд орж нас барснаас болж TLC хамтлаг 15 жилийн хугацаанд шинэ цомог гаргаагүй билээ.

Одоогоор нэргүй байгаа TLC хамтлагийн энэхүү шинэ цомог 2017 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ. Үүнээс өмнө энэ тавдугаар сард тус хамтлаг Лондонд тоглолтоо хийх болно.

цааш үзэх