Хайх

Жастин Биберийн шинэ клип: “Company”

Биберийн шүтэн бишрэгчдийн анхааралд

Text: Г.Тэмүүлэн


Дуучин Жастин Бибер өөрийн “Company” нэртэй tropical house дууныхаа клипийг танилцуулаад удаагүй байна

Энэхүү шинэ дуу нь дуучин Жастин Биберийн 2015 оны сүүлээр гаргасан "Purpose" цомгийн дөрөв дэх сингл болж байна. Цомог бүхэлдээ dance pop, electro, tropical house хэв маягийн дуунуудаас бүрдсэн юм. Сompany дууны шинэхэн клип нь  танд мөн Жастин Биберийн амьдралын хэв маягийг илтгэх болно. Учир нь найруулагч Рори Крамер баримтат кино шиг бүтээсэн бөгөөд Биберийн өөрийн амьдралыг, түүний шинэ цомгоо бичүүлж байгаа үйл явц, аялан тоглолтын үеэрх амьдрал болон Calvin Klein брэндийн сурталчилгааны зураг авалтанд оролцож байгаа хэсэг гээд олон сонирхолтой зүйлсийг тус клипэнд багтаажээ.

 

цааш үзэх