Хайх

69 дэх удаагийн Каннын кино наадам Вуди Аллены киногоор нээлтээ хийнэ

69 дэх удаагийн Каннын кино наадам Вуди Аллены киногоор нээлтээ хийнэ

Café Society

Text: Б.Амина


Зураг:

Вуди Аллены шинэ уран бүтээл Каннын кино наадмын нээлтийн киногоор тодорчээ

Вуди Аллен Café Society бүтээлээрээ гурав дах удаагаа Каннын кино наадмыг нээх боллоо. Өмнө нь түүний 2002 онд гаргасан Hollywood Ending, 2011 онд гаргасан Midnight in Paris зэрэг кинонууд Каннын кино наадмыг нээж байсан билээ. Café Society киноны зохиолыг Вуди Аллен мөн л өөрөө бичсэн бөгөөд 1930-аад онд нэгэн залуу Холливүүдын кино урлагт хүчээ үзэхээр явдаг тухай энэ кино өгүүлнэ. Кинонд Кристен Стюарт, Жесси Айзенберг болон Стив Каррелл зэрэг жүжигчид тоглосон байгаа.

69 дэх удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 11-нээс 22-ны хооронд үргэлжилнэ. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнийг Жорж Миллер тэргүүлж байна.

Мөн Вуди Аллен Бюро 24/7-д зориулан өөрийнхөө киног хэрхэн бүтээдэг, телевизийн цуврал кино хийхэд ямар байсан зэрэг олон сонирхолтой сэдвийн дагуу ярилцлага өгснийг та эндээс эргэн уншиж болох юм. 

69 дэх удаагийн Каннын кино наадам Вуди Аллены киногоор нээлтээ хийнэ (фото 1)

цааш үзэх