Хайх

Адель 29 насныхаа төрсөн өдөрт зориулж эмгэний дүрд хувирлаа

Адель 29 насныхаа төрсөн өдөрт зориулж эмгэний дүрд хувирлаа

Инээдмийн шоуны дүрээс санаа авч

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн дуучин Адель 29 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан "The Catherine Tate" инээдмийн шоуны Нэн нэртэй эмгэний дүрд хувирлаа. Тэрээр энэхүү хөгжилтэй зургаа албан ёсны Twitter хуудаснаа нийтэлсэн юм. Хөвсгөр шаргал бууралтсан үстэй, үрчлээс тогтсон арьстай дуучин бүсгүй оосортой нүдний шил зүүн, ягаан кардиган цамц өмссөнөөр яг л Нэн эмээ шиг харагдаж байлаа.

"Бараг л 30! Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. Удахгүй уулзацгаая" гэж Адель зурагныхаа доор бичжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн хоёрдугаар сард Адель "Оны шилдэг цомог", "Оны шилдэг бичлэг" зэрэг нийт таван Грэммигийн шагнал хүртсэн юм.

цааш үзэх