Хайх

"Бөгжний эзэн" цувралд тоглох жүжигчдийн нэрс зарлагдлаа

"Game of Thrones"-ын хоёр жүжигчин тоглоно

Text: Buro.Mongolia


Зураг:

Amazon компани "Бөгжний эзэн" цувралд дүр бүтээх 15 жүжигчний нэрийг зарлалаа. Жүжигчдийн багт Роберт Арамайо, Овайн Артур, Назанин Бониади, Чарли Викерс, Том Бадж, Исмаэль Крус, Эма Хорват, Дэниел Уэйман, Тайро Мухафидин, София Номвете, Меган Ричардс, Дилан Смит, Морфидд Кларк, Маркелла Кавена ба Жозеф Моул нар багтсан байна. Эдгээр жүжигчдийн зарим нь алдарт "Game of Thrones" цувралд дүр бүтээсэн юм. Тухайлбал жүжигчин Жозеф Моул Бенжен Старкын дүрд тоглосон бол Роберт Арамайо Нед Старкын залуу хувилбарыг дэлгэцнээ амилуулсан билээ.

Цувралын нэгдүгээр улирлын зураг авалт дараа сард Шинэ Зеландад эхэлнэ. Эхний хоёр ангийг "Гойя" кино наадмын шагналт Испанийн алдарт кино найруулагч Хуан Антонио Байона бүтээхээр болжээ.

Amazon компани одоогоор "Бөгжний эзэн" цувралын хоёр улирлыг бүтээнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Мөн тэд "Бөгжний эзэн" цувралыг нийт таван улирлын турш гаргахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор бүх зардал нь нийлээд нэг тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

цааш үзэх