Хайх

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: \"1917\" кино шилдгээр шалгарлаа

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа

73 дах удаагийн BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчдыг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнөөдөр өглөө Лондон хотод зохиогдсон BAFTA 2020 шагнал гардуулах ёслолоор дэлхийн кино наадмын улирал үргэлжилж байна. Энэ жил 73 дах удаагаа зохион байгуулагдаж буй BAFTA буюу Их Британийн кино ба телевизийн академийн шагнал гардуулах ёслолоос Сэм Мендесийн бүтээсэн Дэлхийн I дайны талаар өгүүлэх "1917" кино "шилдэг кино", "шилдэг найруулагч", "Их Британийн шилдэг кино" зэрэг хамаг гол шагналуудыг нь хүртлээ. Мөн энэ үдэш нийт 11 номинацад нэр дэвшээд байсан "Joker" кино "шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "шилдэг хөгжмийн зохиол" зэрэг шагналын эзэн болжээ.

Түүнчлэн "Parasite" кино дөрвөн шагналд өрсөлдсөнөөс хоёрт нь ялалт байгуулж, Рене Зеллвегер "шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин" шагнал хүртэж, Брэд Питт "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" болсон байна. Харин одоо ялагчдын бүрэн жагсаалтыг харцгаая.

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа (фото 1)

Шилдэг кино

1917

Их Британийн шилдэг кино

1917

Шилдэг найруулагч

Сэм Мендес (1917)

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Рене Зеллвегер (Judy)

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа (фото 2)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Хоакин Феникс (Joker)

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа (фото 3)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Лора Дерн (Marriage Story)

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа (фото 4)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Брэд Питт (Once Upon a Time in Hollywood)

Гадаад хэл дээрх шилдэг кино

Parasite

Шилдэг кино зохиол (эх зохиол)

Parasite

BAFTA шагнал гардуулах ёслолын ялагчид: "1917" кино шилдгээр шалгарлаа (фото 5)

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)

Jojo Rabbit

Шилдэг кино зураг авалт

1917

Шилдэг хөгжмийн зохиол

Joker

Шилдэг дүрсний эффект

1917

Шилдэг кастинг

Joker

Шилдэг баримтат кино

For Sama

Шилдэг анимэйшн кино

Klaus

Шинэ од

Майкл Уорд

цааш үзэх