Хайх

Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг вебсайт бүтээлээ

Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг вебсайт бүтээлээ

Ирээдүйн өөртөө зориулан захидал бичээрэй!

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Билли Айлиш "A Letter To Your Future Self" нэртэй интерактив платформ танилцуулжээ. Энэхүү вебсайтыг тэрээр "My Future" дуундаа зориулан гаргасан байна. Анимэйшн стильтэй уг дууны видео клипэнд Билли бороонд норон, нарны өөдөөс мөрөөдөл рүүгээ явдаг билээ. Тэгвэл залуу дуучин одоо сайхан ирээдүйг мөрөөдөхийг шүтэн бишрэгчдэдээ санал болгож байна.

Билли Айлиш ирээдүй рүү захидал илгээдэг вебсайт бүтээлээ (фото 1)

Тодруулбал "My Future" дууны видео клиптэй ижил стильтэй энэхүү вебсайт руу нэвтрэн ирээдүйн өөртөө зориулж урам зориг өгсөн захидал бичих боломжтой юм. Хэрэглэгчид захидалдаа өөрийнхөө мөрөөдлийн тухай дэлгэж, дүрсжүүлж болохоос гадна захиагаа хүлээн авах хугацаагаа тохируулж болно.

Захидлаа илгээсний дараа дэлгэц дээр "Хэдэн жилийн дараа уулзъя" гэсэн нууцлаг бичиг харагдана.

цааш үзэх