Хайх

Bon Iver хамтлаг Flow хөгжмийн наадмын тайзнаа тоглоно

Bon Iver хамтлаг Flow хөгжмийн наадмын тайзнаа тоглоно

Flow фестиваль 2020 оны наймдугаар сарын 14-16 хооронд үргэлжилнэ

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн Bon Iver инди фолк хамтлаг 2020 онд Хельсинкид зохиогдох Flow хөгжмийн наадмын тайзнаа тоглохоор болжээ. Өнгөрсөн наймдугаар сард тэд "i,i" нэртэй дөрөв дэх студийн цомгоо танилцуулсан бөгөөд тус бүтээл нь мэргэжилтнүүдээс маш өндөр үнэлгээ авсан юм. Энэхүү цомогт дуучин Жеймс Блейк, Megafaun хамтлагийн гишүүд болох Брэд ба Фил Кук нар, төгөлдөр хуурч Брюс Хорнсби болон бусад олон уран бүтээлч хамтарч ажиллажээ.

2020 оны Flow хөгжмийн наадамд ойролцоогоор 150 хамтлаг, дуучин оролцох болно. Наадмын анхны "Эртэч шувуухай" тасалбарууд аль хэдийнэ худалдаанд гараад эхэлсэн байна.

Эргэн сануулахад өнгөрсөн жил тус наадамд Blood Orange, Tame Impala, Соланж, Робин, Эрика Баду, The Cure зэрэг уран бүтээлчдийн тоглолтыг үзэх боломжтой байсан юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх