Хайх

Buro 24/7 гэр бүлд Мексик улс нэгдлээ

Buro 24/7 гэр бүлд Мексик улс нэгдлээ

Hola!

Text: Ө.Тодгэрэл


Бюро гэр бүлийн шинэ, арван нэгдэх гишүүнээр Латин Америкийн Мексик улс нэмэгдснийг дуулгахад таатай байна

Бюро 24/7 төслийн үүсгэн байгуулагч Мирослава Дума дөнгөж саяхан гэр бүлийн шинэ гишүүн угтаж авах болсон тухай баяртай мэдээ дуулгалаа. Энэ жилийн гуравдугаар сараас эхлээд buro247.mx дижитал тавцан анх удаагаа Латин Америк тивд, Испани хэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Ингэснээр бидний том гэр бүл дөрвөн тивийн арван нэгэн орноос бүрдэх боллоо.

"Бид Бюро 24/7 төслийг Брэнда Диаз де ла Вегатай хамтран Латин Америкийн загвар сонирхогч хүмүүст хүргэх гэж байгаадаа маш их баяртай байна. Мексик бол 123 сая хүн амтай, хурдацтай хөгжиж буй орон юм. Мексик хотод соёлын хувьсгал өрнөж, шинэ музей ба галерей байгуулагдаж, шинэ чадварлаг загварын дизайнерууд гарч ирж байгаа. Бидний хамтын ажиллагаа амжилттай болж, удаан үргэлжилнэ гэдэгт итгэж байна" хэмээн Мирослава Дума ярьжээ.

Мексик хувилбарын үүсгэн байгуулагч Брэнда Диаз де ла Вега урьд өмнө нь Harper's Bazaar Mexico-ийн ерөнхий редактороор ажиллаж байсан туршлагатай хүн юм.

 

цааш үзэх