Хайх

“Devil Wears Prada” мюзикл тавигдана

“Devil Wears Prada” мюзикл тавигдана

“Сая сая бүсгүйчүүд чиний оронд байхыг хүсэж байгаа!”


Зураг: Buro 24/7 Russia

Зөвхөн Prada-г өмсдөг хатагтайн тухай алдарт түүх эргэн ирлээ. Энэ удаа гялгалзсан сэтгүүлийн эрхлэгч болон түүний туслахын хувь тавиланг Бродвейд дуулан өгүүлнэ

Дэлхийн даяар сая сая охид, бүсгүйчүүд загварын ертөнцөд ажиллахыг мөрөөдөж суудаг. Иймдээ ч загварын тэргүүлэгч сэтгүүлийн туслах бүсгүйн амаргүй өдрүүдийн тухай өгүүлсэн "Devil Wears Prada" номыг уншсан олон хүн бодлоо өөрчлөхгүйгээр уг зохиолоор дээр үндэслэн гарсан киног үзэсний дараа эдгээрийн тоо бүр ч ихэссэн байх магадлалтай. Харин удахгүй шуугиан тарьсан энэхүү түүхийг ахин нэг сэргэн мандалт хүлээж байгаа нь Бродвейд мюзикл болгохоор зэхэж байна. Тус зохиолыг тайзнаа тавихаар нэг биш хит бүтээсэн продюсер Кевин МакКолум сонгогдсон ба тэрбээр Hollywood Reporter-т өөрийн төлөвлөгөөний талаар ярьжээ.

Кинонд тоглосон жүжигчид нь Бродвей хувилбарт оролцох эсэх нь одоогоор мэдэгдээгүй байгаа ба МакКолумын хэлснээр өөр жүжигчид сонгогдож болзошгүй юм. Харин хуучин жүжигчдийн зургийг мюзиклынхээ сурталчилгаанд хэрэглэн гаргах болов уу гэлээ. Дашрамд сануулахад киноны гол дүрд тоглосон гурван жүжигчдийн хоёр нь хайрласан дүрүүдээ дахин амилуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Мэрил Стрип - Миранда Пристли гэх нөгөө бошинзтой эрлэгийн дүрээ, Эмили Блант - Мирандагийн туслахын дүрээ дахин мюзикл хэлбэрээр амилуулж чадах болов уу?

цааш үзэх