Хайх

Дон прожект: Хөх хотын граффитиг тавин хувиар нэмэгдүүлжээ

Дон прожект: Хөх хотын граффитиг тавин хувиар нэмэгдүүлжээ

Хаалттай хотод нэмсэн өнгө

Text: Ж.Чинбат


Зургаан сая хүн амтай ч ердөө гурав, дөрөвхөн граффититай байсан Хөх хотод монгол залуус шинэ өнгө бэлэглэжээ

"Дон прожект" нэрийн дор граффитийн урлагийг хөгжүүлдэг залуус энэ хавар Эрдэнэтийн ханыг чимэглэж, зун Нарны замын зургуудаа шинэчилсэн билээ. Тэгвэл тэдний намрын үйл ажиллагаа Хөх хотын граффитийг тавин хувиар нэмэгдүүлсэн амжилттай үргэлжилж байна. Дон прожект бүлгийн Н.Оргил/ETO/, Д.Дашхүү /Dasher/ нар Sik-гэх өмнөд хятадын, арлын уран бүтээлчтэй хамтран Хөх хотоос 10 км-ын зайд эдгээр зургийг зуржээ. 

Дон прожект: Хөх хотын граффитиг тавин хувиар нэмэгдүүлжээ (фото 1)

Өвөрмонголчуудтай хамт зургаа зураад ирсэн Н.Оргил: "Тэндэхийн залуус граффити маш их мэдэж, сонирхохыг хүсч байгаа ч Хөх хотод урлаг соёл нь хаалттай, хөгжөөгүй юм билээ. Монголын нэг хэсэг л юм чинь гэж бид хоёр бодоод, граффити зурах зорилготой яваад ирсэн " гэж ярьлаа.

Хөх хотод үзэл, суртлын чанга хяналттай учраас граффити тун цөөхөн. Бүх л хотод нь ердөө гурав, дөрвөн л граффити байсан бол монгол залуус өдрийн цагаар нь зөвшөөрөлтэй талбайд, "шөнийн цагаар" залуусын гудамжаар өнгө түгээх ажлаа хийсэн байна.

 

 

цааш үзэх