Хайх

Дурламтгай психопатын тухай өгүүлэх \"You\" цувралын гуравдугаар улирал гарна

Дурламтгай психопатын тухай өгүүлэх "You" цувралын гуравдугаар улирал гарна

Дараагийн улиралд үйл явдал хэрхэн өрнөх бол?

Text: Buro.Mongolia


Netflix стриминг тавцан "You" сэтгэл зүйн триллер цувралыг дахин нэг улирлаар сунгасан байна. Ингэснээр хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй дурламтгай мөшгөгчийн адал явдал 2021 онд үргэлжлэн гарахаар болжээ.

Цувралын гол баатар Жо Голдбергийг дэлгэцнээ бүтээсэн жүжигчин Пенн Бэджли болон хоёрдугаар улиралд түүний хайртай бүсгүйн дүрд тоглосон жүжигчин Виктория Педретти нар дүрүүддээ эргэн ирэхээр гэрээгээ сунгасан байна.

Эргэн сануулахад цувралд дурласан бүсгүйгээ өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцдаггүй, номын дэлгүүрийн менежер Жо Голдберг гэх психопат залуугийн тухай гардаг билээ. Харин хоёрдугаар улиралд тэрээр өнгөрснөө мартан шинэ амьдрал эхлүүлэхээр Лос-Анжелес хотод ирдэг боловч киног үзсэн хүмүүс түүний хүсэл юунд хүргэснийг мэдэж байгаа биз ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх