Хайх

Дуучин Рианна мянга гаруй гэрэл зургаас бүрдэх намтар номоо худалдаанд гаргана

Дуучин Рианна мянга гаруй гэрэл зургаас бүрдэх намтар номоо худалдаанд гаргана

Поп одын амьдралыг гэрэл зургаар дамжуулан харах нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Рианна Phaidon хэвлэлийн газартай хамтран өөрийн намтар номоо худалдаанд гаргахаар болжээ. Сонирхолтой нь нийт 504 хуудастай энэхүү намтар ном нь 1,050 ширхэг гэрэл зургаас бүрдэх юм. Дуучин бүсгүй энэхүү номыг гаргахаар сүүлийн таван жилийн турш ажилласан болохоо мэдэгджээ.

Номонд Рианнагийн хүүхэд нас, аялан тоглолтууд, бизнес гээд амьдралынх нь хамгийн чухал үйл явдлуудыг харуулах болно. Мөн зарим гэрэл зургуудыг тэрээр анх удаа олон нийтэд цацаж байгаа юм.

Рианнагийн намтар ном 2019 оны аравдугаар сарын 10-нд 150 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Түүнчлэн дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид "Rihanna: Fenty x Phaidon", "Rihanna: Luxury Supreme", "Rihanna: Ultra Luxury Supreme" гэсэн Рианнагийн гарын үсэгтэй, Америкийн алдарт уран бүтээлчид болох The Haas Brothers-ын урласан гантиг чулуун номын тавиур дагалдах цөөн тоогоор хэвлэгдсэн тусгай хувилбаруудыг захиалах боломжтой.

 

цааш үзэх