Хайх

Эмэгтэйчүүдэд зориулсан кино үнэлгээний вебсайт нээгдэнэ

Эмэгтэйчүүдэд зориулсан кино үнэлгээний вебсайт нээгдэнэ

Бүсгүйчүүдийн үзэл бодол

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч, продюсер Миранда Бэйлигийн үзэж буйгаар Rotten Tomatoes болон бусад кино үнэлгээний вебсайтууд кино урлаг дахь эмэгтэйчүүдийн үзэл бодлыг илэрхийлж чаддаггүй гэнэ. Бүр тодруулбал Rotten Tomatoes-оос гаргасан бүх рейтингийн 80%-ийг эрчүүдийн бичсэн дүгнэлт эзэлдэг байна. Тийм ч учраас Бэйли CherryPicks нэртэй зөвхөн эмэгтэйчүүдийн бичсэн шүүмж ба рейтингээс бүрдсэн үнэлгээний вебсайт үүсгэн байгуулахаар шийджээ.

Энэхүү төслийн вебсайтыг кино наадмын улирал эхлэхээс өмнө буюу энэ оны намар гэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн байна. CherryPicks тавцангийн үүсгэн байгуулагчид "Эмэгтэйчүүдэд дуу хоолой олгож, тэдний юунд дуртай бас юунд дургүйг олонд таниулах" зорилготой гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэхүү төсөл нь зөвхөн кино урлаг төдийгүй телевиз, дуу хөгжим, видео тоглоомын салбарыг хамрах гэнэ. "Жишээ нь Жек Уайтын шинэ цомог гарлаа гэж бодоход, бид тэр даруй цомгийн тоймыг бичих эмэгтэйг олох болно" гэж Бэйли ярилаа.

цааш үзэх