Эмма Стоун, Мэрил Стрип болон бусад жүжигчид Алтан Бөмбөрцөг наадам дээр эсэргүүцлээ илэрхийлнэ
Ёслолын ажиллагаанд хар өнгийн хувцас өмсөнө
People сэтгүүл Холливүүдийн эмэгтэй жүжигчид 75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол дээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгджээ.
Тодруулбал Эмма Стоун, Жессика Честейн, Мэрил Стрип болон бусад жүжигчид Алтан Бөмбөрцөг шагнал гардуулах ёслол дээр хар өнгийн хувцас өмсөн ирж, Холливүүд дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар шийдсэн гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байна.
Мөн People сэтгүүлийн зарим эх сурвалжууд жүжигчдийг зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 7-нд зохиогдох шагнал гардуулах ёслол дээр хар өнгийн хувцас өмсөнө гэж мэдэгдэж байгаа бол бусад мэдээллийн эх үүсвэрүүд тэднийг Алтан Бөмбөрцөг наадмын үйл ажиллагаа өрнөх бүх өдрүүдэд эсэргүүцлээ илэрхийлнэ гэж үзэж байгаа юм.
75 дах удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын нэр дэвшигчдийг эндээс хараарай.