Хайх

Фан Бинбин Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтлаа

Фан Бинбин Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтлаа

Уилл Смитийн хамтаар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Энэ тавдугаар сарын 17-нд Францын "Номин эрэг" дээр 70 дах удаагийн Каннын кино наадам эхэлнэ. Дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог уг наадамд энэ жил 29 орны 49 бүтээл оролцох юм.

2017 оны Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хятадын жүжигчин Фан Бинбин, америкийн жүжигчин, продюсер Уилл Смит, Жессика Честейн, италийн найруулагч Паоло Соррентино, францын жүжигчин, найруулагч ба кино зохиолч Аньес Жауи, Өмнөд Солонгосын найруулагч Пак Чан Вук, германы найруулагч Марен Аде болон францын хөгжмийн зохиолч Габриэль Яред нар багтсан байна. Харин энэхүү шүүгчдийн багийн удирдагчаар италийн найруулагч Педро Альмодовар сонгогджээ. 

Дахин сануулахад энэ жилийн Каннын кино наадам тавдугаар сарын 17-28 хооронд үргэлжилнэ.

цааш үзэх