Хайх

Канье Уэстийн шинэ цомгийн нүүр хуудсыг Такаши Мураками бүтээлээ

Канье Уэстийн шинэ цомгийн нүүр хуудсыг Такаши Мураками бүтээлээ

Тэд хоёр дах удаагаа хамтарч байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэппер Канье Уэст энэ зун хоёр шинэ цомог худалдаанд гаргахаар болсон гэдгээ албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан зарласан байна. Түүний эхний цомог нь нийт долоон дуунаас бүрдсэн бие даасан бүтээл байх бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ. Харин хоёр дах цомгийг Канье рэппер Kid Cudi-тай хамтарч бүтээж байгаа аж. "Kids See Ghost" нэртэй энэхүү хоёр дах бүтээл нь Канье Уэстийн төрсөн өдөр буюу зургаадугаар сарын 8-нд худалдаанд гарна.

Сонирхолтой нь "Kids See Ghost" нэртэй цомгийн нүүр хуудасны дизайнераар японы алдарт контемпорари уран бүтээлч Такаши Мураками ажиллажээ.

Такаши Мураками тус цомгийн нүүр хуудаст зориулж Канье Уэст ба Kid Cudi нарыг дүрсэлсэн нь Канье Уэстийн Twitter хуудаснаа байршуулсан хар зургаас харагдах болно. Мөн мэдээж хэрэг алдарт уран бүтээлчийн гарын үсэг болсон цэцгэн хээ энэ зурагт дүрслэгдсэн бөгөөд Такаши Мураками "баярлалаа" гэж Японоор нэмж бичжээ.

Эргэн сануулахад Такаши Мураками өмнө нь Канье Уэстийн "Graduation" цомгийн нүүр хуудаст зориулж зураг зурж, "Good Morning" нэртэй видео клипийг нь бүтээж байсан удаатай билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх