Хайх

Хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Дуэйн Жонсон дахин тэргүүллээ

Forbes-ын жагсаалт

Text: Бюро 24/7


Зураг:

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн рейтингийг гаргасан байна. Энэхүү жагсаалтад нийт 10 жүжигчин багтсан бөгөөд мэргэжилтнүүд 2019 оны зургаадугаар сараас 2020 оны зургаадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд олсон орлогыг (татварын өмнөх дүн) тооцоолжээ. Мөн энэ мөнгөн дүнд менежер, хуульч болон агентуудын цалин багтаагүй байна.

 

 

Жагсаалтыг 87,5 сая ам.долларын орлоготойгоор хоёр дах жилдээ дараалан жүжигчин Дуэйн Жонсон тэргүүлжээ. Үүнд Netflix-ийн "Red Notice" киноны цалин, Under Armour брэндийн Project Rock цуглуулгаас олсон орлого багтсан байна. Жагсаалтын хоёр ба гуравдугаар байранд Райан Рейнолдс (71,5 сая ам.доллар) болон Марк Уолберг (58 сая ам.доллар) нар бичигджээ.

Тэдний араас Бен Аффлек (55 сая ам.доллар), Вин Дизель (54 сая ам.доллар), Энэтхэгийн жүжигчин Акшай Кумар (48,5 сая ам.доллар), Лин-Мануэль Миранда (45,5 сая ам.доллар), Уилл Смит (44,5 сая ам.доллар), Адам Сэндлер (41 сая ам.доллар), Жеки Чан (40 сая ам.доллар) нар жагссан байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх