Хайх

Харри Поттерын ертөнц: Хоёр шинэ ном хэвлэгдэн гарна

Харри Поттерын ертөнц: Хоёр шинэ ном хэвлэгдэн гарна

Ирэх аравдугаар сард

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Их Британийн Bloomsbury хэвлэлийн газар "Харри Поттер ба шидэт чулуу" номын 20 жилийн ойг тохиолдуулж хоёр шинэ ном хэвлэн гаргах гэж байна. Гэхдээ эдгээр номууд нь Харри Поттерын адал явдлын үргэлжлэл биш бөгөөд харин түүний амьдардаг шидэт ертөнцийн тухай дэлгэрэнгүй харуулах юм. Мөн энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулж Их Британийн үндэсний номын сан "Harry Potter: History of Magic" нэртэй үзэсгэлэн нээж байгаа гэнэ.

"Harry Potter: A History of Magic, The Book of the Exhibition" гэх нэртэй номонд Хогвартс ид шидтэний сургуульд үздэг хичээлүүдийн тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Харин "Harry Potter, A Journey Through a History of Magic" гэх хоёр дах номонд Харри Поттерын ертөнцийн түүх, шившлэг, ид шидийн амьтад, шидтэн болон шуламнуудын тухай гарах болно.

"Harry Potter: History of Magic" үзэсгэлэн хоёр шинэ номын хамтаар 2017 оны аравдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.

 

 

цааш үзэх