Хайх

Колизей: Урлагийн түүхэн дурсгалаас театр руу

Колизей: Урлагийн түүхэн дурсгалаас театр руу

Гурав хоногийн туршид


Ромын Колизей гурав хоногийн хугацаагаар театр болон хувирч, “Медея” эмгэнэлт жүжгийг толилуулж байна

Энгийн үед Колизейд жуулчдын хөл хөдөлгөөн их байдаг ба бүх хүмүүс эртний Ромын ертөнцтэй танилцахаар цувран ирдэг билээ. Ингэх нь ч аргагүй биз. Учир нь энэ бол Италийн гол түүхэн дурсгалт газар бөгөөд үүнгүйгээр Ром хотын тухай ямар ч киног төсөөлшгүй. Жишээ нь, "Ром дахь амралт" бүтээлд Одри Хепберн, Грегори Пек  нар загварлаг Vespa унаж Колизейгоор сэлгүүцэн зугаалж гардаг.

Жуулчдад саад болохгүйн тулд "Медея" жүжгийг ажлын өдрүүдээр гаргахаар болжээ. Эхний тоглолтыг толилуулсан бол энэ долоо хоногт хоёр удаа тоглох гэж байна. Колизейд 15 жилийн өмнө буюу 2000 онд болсон тоглолтоос хойш удаан хугацааны дараа театрын баг хамт олныг ийнхүү угтан авч буй ажээ. Иймэрхүү үйл ажиллагаанууд энд тун ховор болдог гэж хэлж болно. Харин хотын удирдлагууд энэ хэмнэлийг эвдэх гэж оролдож байгаа ба Урлаг Соёлын Сайд нь Колизейд театрын жүжгүүд, концерт зохион байгуулдаг байх саналыг дэвшүүлэн ярьж байжээ.

Колизей: Урлагийн түүхэн дурсгалаас театр руу (фото 1)

 

цааш үзэх