Хайх

Лондонгийн үзэсгэлэнгээс Маурицио Кателланы цэвэр алтан суултуур хулгайлагджээ

Лондонгийн үзэсгэлэнгээс Маурицио Кателланы цэвэр алтан суултуур хулгайлагджээ

4,8 сая фунт стерлингийн үнэтэй цэвэр алтан суултуур

Text: Buro.Mongolia


Зураг:

Урлагийн ертөнцөд бас нэгэн шуугиан тарьсан хэрэг дэгдлээ. Тодруулбал Английн Оксфордшир дахь Блейнхейм ордонд "Victory is Not an Option" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байгаа билээ. Тэгвэл үзэсгэлэн нээлтээ хийснээс хэдхэн хоногийн дараа үзмэрүүд дунд байсан Италийн алдарт уран бүтээлч Маурицио Кателланы "Америк" нэртэй, 18 каратын (750 сорьц) цэвэр алтан суултуур хулгайд алдагдсан байна.

Өмнө нь Гуггенхаймын музейд дэлгэгдэж байсан энэхүү суултуур нь 4,8 сая фунт стерлингээр үнэлэгддэг бөгөөд тус урлагийн бүтээлийг зориулалтынх нь дагуу ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой юм.

Энэ хэргийн талаар Блейнхейм ордны ерөнхий менежер Доминик Хейр "Америк мөрөөдөл, элит хэрэглээний бэлгэ тэмдэг болсон урлагийн бүтээлийг олон нийтэд нээлттэй болгосон даруйд хулгайлж, ард түмэнд хаалттай болгосон явдал бага зэрэг хошин санагдаж байна" хэмээн хэлжээ.

Одоогоор цагдаа нар алтан суултуурыг олоогүй байгаа бөгөөд тэд энэ хэргийг хэсэг бүлэг этгээдүүд үйлдэж, хэргийн газраас хамгийн багадаа хоёр тээврийн хэрэгсэл ашиглан зугтсан хэмээн сэжиглэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх