Хайх

Мишель Уильямс Женис Жоплины дүрд тоглох уу?

Мишель Уильямс Женис Жоплины дүрд тоглох уу?

“Janis”

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн домогт блюз дуучны намтарчилсан кинонд жүжигчин Мишель Уильямс тоглох өндөр магадлалтай байна

Алдарт блюз дуучин Женис Жоплины амьдралаас сэдэвлэсэн ном зохиол, баримтат кинонууд гарч, дуунууд нь дахин дуулагдаж, цомог нь олон дахин удаа хэвлэгдэж, түүний тухай бүр жүжиг хүртэл тавигдаж байсан билээ.

Одоо тэгвэл "Martha Marcy May Marlene" киногоороо алдартай найруулагч Шон Дуркин рок бэлгэ тэмдэг Женис Жоплины тухай бүрэн хэмжээний кино хийх гэж байна. Гол дүрд Америкийн жүжигчин Мишель Уильямсыг тоглуулахаар хэлэлцэж байгаа гэнэ.

Энэхүү намтарчилсан киног "Janis" гэж нэрлэжээ. Харин кино зохиол нь Женис Жоплины дүү Лора Жоплины бичсэн "Love, Janis" ном дээр суурилах болно. Тус номонд дуучны жижиг баарнаас эхлээд алдарт "Woodstock" наадмын тайзан дээр дуулж байсан үе, алдар нэрд хүрч, хар тамхинд донтсон өдрүүд гээд амьдралынх нь бүхий л мөчүүдийг өгүүлдэг юм.

Одоогийн байдлаар "Janis" кино хэзээ гарах нь тодорхойгүй байна.

 

 

цааш үзэх