MTV Movie & TV Awards дээрх шилдэг төрхүүд
Улаан хивсний ёслол бүр өөрийн гэсэн хэв маягтай байдаг. Тухайлбал, Оскарын наадамд дээд зэрэглэлийн, минималист бөгөөд кутюр гоёлууд давамгайлдаг бол MTV Movie & TV Awards арга хэмжээний улаан хивсний ёслол дээр алдартнууд ямар нэг зүйлд баригдалгүйгээр чөлөөтэй, зоримог, максималист нүүр будалт болон төрхүүдийг бүрдүүлдэг уламжлалтай. Хүрэлцэн ирсэн зочдоос TikTok-ын од Эддисон Рэйн өмссөн Christopher Esber брэндийн классик атлаа секси загвартай даашинз олны анхаарлыг татлаа. Харин Лана Кондор, Виктория Педретти, Райли Кио, Яра Шиахиди болон бусад одууд нүд гялбам хослол, даашинзуудаа камерын өмнө гайхуулж байсан юм. Ингээд хүрэлцэн ирсэн алдартнуудын шилдэг төрхүүдийг хүлээн авна уу.