Оскар 2021: Улаан хивс
Лос-Анжелес хотод кино ба телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 93 дах удаагийн Оскарын наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн шагнал гардуулах ёслол бусад наадмуудтай харьцуулбал ямар ч Zoom дуудлагагүйгээр уламжлалт байдлаар явагдсан бөгөөд ёслолын тов нэг бус удаа өөрчлөгдсөн нь олны дунд маш их хүлээлтийг үүсгээд байсан юм.
Арга хэмжээний чухал хэсгүүдийн нэг болох улаан хивсний ёслол дээр дэлхийн "А" зэрэглэлийн супер одууд хуран цугларч, үдшийн гоёлоо гайхууллаа. Улаан хивсний ёслолыг шууд утгаар нь гэрэлтүүлсэн төрхүүд бол Кэри Маллиганы урт, нүд гялбам Valentino-гийн даашинз, жүжигчин Аманда Сейфридын Armani Privé брэндийн улаан өнгийн дэгжин гоёл болон жүжигчин Андра Дэйн Vera Wang-ийн биеийн галбирыг тодотгосон алтлаг өнгийн даашинз байлаа. Түүнчлэн Виола Дэвис, Фрэнсис Макдормэнд болон Мария Базалова зэрэг жүжигчдийн дүр төрх хүн бүхний анхаарлыг татсан юм. Ингээд кино наадмын улаан хивсний гоёлуудыг хамтдаа харцгаая.
2021 оны Оскарын ялагчдыг эндээс хараарай.