Хайх

Сноуден тайлбарлаж байна: Интернетэд ардчилал бий юу?

Сноуден тайлбарлаж байна: Интернетэд ардчилал бий юу?

Интернет ба технологийн тухай мини кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Жозеф Гордон-Левитт ба Эдвард Сноуден нар хамтарч “Are You There Democracy? It's Me, the Internet” нэртэй богино хэмжээний кино хийжээ

Нийт гурван минутын турш үргэлжлэх энэхүү богино хэмжээний киноны гол ба цорын ганц дүрд Эдвард Сноуден тогложээ. Тэрээр орчин үеийн технологи ба ардчилалын хоорондох холбоог маш ойлгомжтой ба дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээсэн байна. "Зарим технологи үнэхээр аймшигтай. Заримдаа бүх зүйл үнэхээр муу байгаа мэт бодогддог ч бас засч болох зүйл байна гэж санагдах үе ч бий" гэж Сноуден тус кинонд ярьж байна.

Эргэн сануулахад, АНУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байсан Эдвард Сноуден Засгийн газар иргэдээ тандаж байсныг олон нийтэд ил болгосон билээ. Энэ тухай өгүүлэх "Snowden" нэртэй бүрэн хэмжээний кино ирэх есдүгээр сарын 16-нд  гарах гэж байгаа. Сноудены дүрийг жүжигчин Жозеф Гордон-Левитт бүтээсэн юм.

цааш үзэх