Хайх

“Stranger Things” цувралын гуравдугаар улирлын тов зарлагдлаа

“Stranger Things” цувралын гуравдугаар улирлын тов зарлагдлаа

Бас шинэ зурагт хуудас

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix алдарт "Stranger Things" цувралын гуравдугаар улирлын товыг зарласан тизер видеог албан ёсны зурагт хуудасны хамтаар нийтэллээ. Тодруулбал нийт найман ангиас бүрдсэн гуравдугаар улирал 2019 оны долоодугаар сарын 4-нд буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр Netflix тавцанд цацагдахаар болжээ.

Ойролцоогоор нэг минут орчим үргэлжлэх видеонд Дик Кларкын 1985 оны шинэ жилийн шоуны хэсэг гарах ба төгсгөлд нь "нэг зун бүхнийг өөрчилж чадна" гэсэн бичиг харагдана.

"Stranger Things" цувралын шинэ ангиудын зураг авалт 2018 оны дөрөвдүгээр сард эхэлж, арваннэгдүгээр сард дууссан юм. Одоогоор цувралын үйл явдал 1985 оны зун өрнөнө гэдэг нь тодорхой болсон бөгөөд Вайнона Райдер, Дэвид Харбор, Милли Бобби Браун болон бусад гол дүрийн бүх жүжигчид эргэн ирэх нь батлагдсан байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх