Хайх

Судалгаа: Дэлхийн чинээлэг хүмүүс мөнгөө юунд зарцуулж байна вэ?

Судалгаа: Дэлхийн чинээлэг хүмүүс мөнгөө юунд зарцуулж байна вэ?

Урлагийн бүтээл худалдан авах нь ихэсчээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед дэлхийн чинээлэг эрхмүүд тансаг хэрэглээний зах зээлд дарснаас илүү урлагийн бүтээл худалдан авах хандлагатай болсныг The Wealth Report судалгааны компани мэдэгдэж байна. Энэ үйл явдал нь сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа тохиолдож байгаа юм. Өмнө нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд дарс худалдан авалтаараа тэргүүлдэг байсан бол хамгийн сүүлд 2010 онд л урлагийн бүтээл рейтингийн нэгдүгээрт жагсаж байжээ.

Судлаачид энэхүү судалгааг хийхийн тулд маш өндөр орлоготой буюу хамгийн багадаа 30 сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн хэрэглээний зуршил ба зардлуудыг судалжээ. Судалгааны үр дүнгээс харахад 2017 оны байдлаар тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний салбарт чинээлэг хүмүүс урлагийн бүтээлд хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байгаа нь тогтоогдсон байна. Харин үүний араас дарс (11%), цаг (5%), ховор зоос (4%), үнэт эдлэл (4%), автомашин (2%) цуглуулгын марк (1%) зэрэг бүтээгдэхүүнүүд тус тус жагсаж байна.

Мөн 450 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоосон суут зураач Леонардо да Винчигийн "Salvator Mundi" болон Жан Мишель Баскиягийн "Untitled" (110,5 сая ам.доллар) гэх бүтээлүүд дэлхий нийтийн анхаарлыг урлагийн зах зээлд төвлөрүүлж чадсан гэдгийг судлаачид нэмж онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх