Хайх

The Cranberries хамтлагийн сүүлчийн цомог гарна

The Cranberries хамтлагийн сүүлчийн цомог гарна

Долорес О’Риорданы зохиосон дуунуудаас бүрдсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

The Cranberries хамтлаг Долорес О'Риорданы зохиосон дуунуудаас бүрдсэн "In the End" нэртэй хамгийн сүүлийн цомгоо гаргана гэдгээ зарласан байна. Дуучин бүсгүй таалал төгсөхийнхөө өмнө эдгээр дуунууд дээр ажиллаж байсан гэдгийг хамтлагийн гишүүд мэдэгджээ. Эргэн сануулахад The Cranberries хамтлагийн дуучин 2018 оны нэгдүгээр сарын 15-нд, 46 насандаа таалал төгссөн юм.

"In the End" цомог нийт 11 дуунаас бүрджээ. Мөн саяхан танилцуулсан "All Over Now" нэртэй сингл нь удахгүй худалдаанд гарах шинэ цомогт нь багтахаар болсон байна.

The Cranberries хамтлагийн гишүүн Ноэл Хоган, Долоресын үлдээсэн бүх демо бичлэгийг сонсож үзсэнийхээ дараа бүгдийг нь нэгтгэн цомог болгон гаргаж, дуучин бүсгүйн дурсгалд хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй хэмээн бодсон гэж ярьжээ. Мөн тэрээр энэхүү шинэ цомог нь маш "хүчирхэг" болсон гэдгийг нэмж онцолсон юм.

"In the End" цомог 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд худалдаанд гарна. Харин та одооноос эхлэн урьдчилан захиалж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх