Хайх

\"The Hunger Games\" зохиолын приквел номын гол баатар тодорлоо

"The Hunger Games" зохиолын приквел номын гол баатар тодорлоо

Үйл явдал үндсэн зохиолоос 64 жилийн өмнө өрнөнө

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн зохиолч Сьюзен Коллинзын алдарт "The Hunger Games" (Өлсгөлөн тулаан) зохиолын приквел ном гарах гэж байгаа талаар бид өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэгвэл одоо зохиолч номын гол баатрын нэрийг олон нийтэд зарласан байна. "The Ballad of Songbirds & Snakes" нэртэй уг ном нь "The Hunger Games" франчайзын гол эсрэг дүрийн баатар, тоталитар дэглэмтэй Панем улсын ерөнхийлөгч Кориоланус Сноугийн залуу насны тухай өгүүлэх болсныг BBC мэдэгдлээ.

"The Hunger Games" зохиолын приквел номын гол баатар тодорлоо (фото 1)

Энэхүү шинэ номын үйл явдал үндсэн зохиолоос 64 жилийн өмнө өрнөх бөгөөд Сноу хэрхэн төрийн эрхийг гартаа авч, дарангуйлагч болсон талаар болон түүний романтик харилцааны талаар өгүүлж, энэ баатрыг илүү дэлгэрэнгүй танилцуулах болно.

"The Ballad of Songbirds & Snakes" ном 2020 оны тавдугаар сарын 19-нд АНУ-д худалдаанд гарна. Үүний дараа тус номыг дэлгэцийн бүтээл болгох ажил эхлэх юм.

цааш үзэх