Хайх

Венсан Кассель \"Westworld\" цувралын гуравдугаар улиралд тоглоно

Венсан Кассель "Westworld" цувралын гуравдугаар улиралд тоглоно

Түүнд дайсны дүр оноогджээ

Text: Buro.Mongolia


Францын жүжигчин Венсан Кассель HBO телевизийн "Westworld" цувралын жүжигчдийн багт нэгджээ. Deadline вебсайтын мэдэгдсэнээр тэрээр эсрэг дүрийн баатарт тоглохоор болсон бөгөөд үүгээр ч зогсохгүй цувралын үндсэн жүжигчдийн багт орж байгаа аж.

"Венсан Кассельтай ажиллах болсондоо үнэхээр их баяртай байна. Бид бүр эртнээс түүнийг шүтэн биширч ирсэн. Тиймээс 'Westworld'-ын багт тэр нэгдэж байгаад маш их сэтгэл хөдөлж байна" хэмээн цувралыг бүтээсэн Жонатан Нолан болон Лиза Жой нар ярьжээ.

Венсан Касселиас гадна цувралын гуравдугаар бүлэгт Эван Рейчел Вуд, Эд Харрис, Тэнди Ньютон, Жеффри Райт зэрэг гол дүрийн жүжигчид дээр "Breaking Bad" цувралын од Аарон Пол нэмэгдэж байгаа юм.

Дашрамд дурдахад андроид роботуудаар дүүрсэн сэдэвчилсэн паркийн тухай өгүүлдэг шинжлэх ухааны уран зөгнөлт "Westworld" цувралын гуравдугаар улирал 2020 оноос нааш гарахгүй гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх