Виржил Аблогийн нэрэмжит үзэсгэлэн нээлтээ хийнэ
"Virgil Abloh: Figures of Speech"
Өнөө цагийн шилдэг дизайнеруудын нэг Виржил Абло Чикаго хотын Контемпорари урлагийн музейтэй хамтран "Virgil Abloh: Figures of Speech" нэртэй үзэсгэлэнгээ нээхээр боллоо. Энэхүү үзэсгэлэнд Виржил Аблогийн гар тэмдэглэлүүд, хар зургууд болон Off-White брэндийн онцлох загварууд дэлгэгдэх юм. Дашрамд дурдахад Чикаго хот Аблогийн хувьд бүтээлч санааны эх үүсвэр гэдгийг дизайнер олон ярилцлагадаа дурдсан байдаг.
Инженер мэргэжилтэй Виржил Абло 2013 онд Off-White хувцас загварын брэндээ үүсгэн байгуулж, 2018 онд Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирлаар томилогдсон билээ. Тэрээр мөн IKEA, Nike, Byredo брэндүүдтэй хамтарсан цуглуулгууд, уран бүтээлч Такаши Муракамитай хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн, Харвардын их сургуультай хамтарсан дизайны ном гээд олон бүтээлч ажлуудыг туурвисан байдаг. "Virgil Abloh: Figures of Speech" үзэсгэлэн зургаадугаар сарын 10-наас есдүгээр 22-ныг хүртэл гарах ажээ.